Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Их хүрээ хот” монгол зургийг анх удаа дэлгэнэ
Үзэсгэлэн

“Их хүрээ хот” монгол зургийг анх удаа дэлгэнэ

Урлаг Урлаг03/02/2025Шинэчлэгдсэн:03/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийн тусгай үзэсгэлэнг анх удаа олон нийтэд дэлгэнэ. Тодруулбал, нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” сэдэвт тусгай үзэсгэлэнг 2025 оны хоёрдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 1-нийг хүртэл “Монгол арт” галерейд олны хүртээл болгох гэж байна.

Үзэсгэлэн гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  1. Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг
  2. Богдын хүрээ хотыг харуулсан гэрэл зураг
  3. Видео танхимд үзүүлэх баримтат нэвтрүүлэг

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын музей, “Монгол арт” галерей ажиллаж бөгөөд Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, “Монгол арт” галерей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцарь Улсын Базел хотын Соёлын музей зэрэг музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 шахам монгол зургийн бүтээлийг анх удаа нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой юм.

Үзэсгэлэнгээр ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээлүүд ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Тус үзэсгэлэнд 1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх шинээр олдсон монгол зургийг анх удаа эх хувиар олон нийтэд долоо хоногийн хугацаатай дэлгэн үзүүлэх ба Их хүрээ баялаг өгүүлэмжтэй, дахин давтагдашгүй монгол зургийг шинээр амилуулсан хуулбар зургийн нээлтийн ёслолын ажиллагаа болно.

Уг шинэ хуулбар зургийг “Монгол арт” галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, мөн сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийж буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.