Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гэгээн Валентины баяраар “Диваажин энд байна” неоклассик модерн балет тоглогдоно
Нийгэм

Гэгээн Валентины баяраар “Диваажин энд байна” неоклассик модерн балет тоглогдоно

Урлаг Урлаг23/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mo46572448142014-01-23-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Click to enlarge image mo2.jpgДуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны онцлог уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол оны анхны шинэ уран бүтээл болох “Диваажин энд байна” неоклассик модерн балет юм.

Театрын уран бүтээлчид Португалийн балетмейстер Хьюго Виератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Тус балетын гоцлол бүжигчнээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, театрын балетын гоцлооч СТА Г.Батчимэг, СТА Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байгаа гэнэ.

Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүд буюу Гэгээн Валентины баяраар үзэгчиддээ хүрэх шинэ балетыг та бүхэн таалан сонирхоорой.

Уншигчдидаа сонирхуулахад “Диваажин энд байна” уран бүтээлийн бүхий л зардлыг тус бүтээлийн балейтместрээр ажиллаж буй Хьюго Виера эрхэм өөрөө гаргаж байгаа ажээ. Бүжгэн жүжгийн урлаг нь хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд өгүүлэмж нь маш тодорхой байдаг билээ. Харин модерн балетын хувьд XX зуунд үүссэн төдийгүй үзэгчид тухайн бүтээлийг олон талаас нь харж, өөрийнхөөрөө мэдэрч, таашаах боломжийг олгодгоороо онцлогтой юм байна.

Click to enlarge image mo4.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.