Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Nike” компани Ким Кардашьяны “Skims”-тэй хамтран шинэ брэнд гаргана
Гадаад мэдээ

“Nike” компани Ким Кардашьяны “Skims”-тэй хамтран шинэ брэнд гаргана

Урлаг Урлаг20/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Nike” компани Ким Кардашьяны “Skims”-тэй хамтран “NikeSKIMS” нэртэй спорт хувцасны шинэ брэнд гаргахаар боллоо. Эхний коллекц энэ хавар худалдаанд гарч, 2026 оноос албан ёсны нээлтээ дэлхийн хэмжээнд хийхээр төлөвлөжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь “Nike”-д илүү олон эмэгтэй хэрэглэгч татах, “Lululemon”, “Alo yoga”, “Vuori” зэрэг брэндтэй өрсөлдөх боломжийг нээж өгөх юм.

Одоогоор “Nike”-ийн нийт худалдан авагчдын 40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч тус компани энэ тоог өсгөх зорилт тавьжээ. Учир нь эмэгтэй худалдан авагчид хувцсанд илүү их мөнгө зарцуулдаг тул энэ нь “Nike”-ийн бизнесийн хувьд чухал өсөлтийн боломж гэж үзсэн аж.

“Skims”-ийн хувьд ч энэ хамтын ажиллагаа томоохон давуу талтай. Дөрвөн тэрбум ам.долларын үнэлгээтэй тус брэнд “Nike”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, нийлүүлэлтийн сүлжээг ашиглан зах зээлд илүү өргөн хүрээнд хүрэх боломжтой болно. Өмнө нь “Victoria’s Secret” зэрэг дотуур хувцасны брэнд спорт хувцасны зах зээлд хөл тавихыг оролдож байсан ч төдийлөн амжилт олоогүй. Мөн энэхүү хамтрал нь “Skims”-ийг хөрөнгийн зах зээлд нээлттэй компани болгох төлөвлөгөөг улам ойртуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Ойрадын Амарсанаа баатрын хөө хуяг Увс аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна

14/01/2026

Зои Салдана хамгийн их кассын орлого оруулсан жүжигчнээр тодорчээ

14/01/2026

BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

14/01/2026

“Зургаа дахь тоглогч” уран сайхны кино үзэгчдэд хүрнэ

14/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.