Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Жеймс Бондын тухай цувралыг продюсерлох эрхийг Amazon-д шилжүүлэн өгчээ
Гадаад мэдээ

Жеймс Бондын тухай цувралыг продюсерлох эрхийг Amazon-д шилжүүлэн өгчээ

Урлаг Урлаг21/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Жеймс Бонд” цуврал киноны продюсероор олон жил ажилласан Майкл Уилсон, Барбара Брокколи нар уг франчайзын хяналтын эрхийг “Amazon” компанийн “MGM Studios” студид шилжүүлэн өгчээ.

Америкийн технологийн “Amazon” компани “MGM” кино студийг 2022 онд худалдаж авсны дараа “MGM Studios” студийг байгуулсан бөгөөд тус студи одоо домогт тагнуулчийн тухайн шинэ киноны ерөнхий бүтэц, дуу хөгжим, жүжигчдийн сонголт, тоглолт зэрэг уран бүтээлийн бүхий л ажлыг хариуцан удирдана.

Харин шинээр домогт тагнуулчийн дүрийг бүтээх жүжигчний нэр хэзээ тодрох, дараагийн киноны зураг авалт хэдийд эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.

“Жеймс Бонд” цувралын сүүлчийн анги (25 дахь) буюу “No time to die” 2021 онд дэлгэцэнд гарсан юм. Уг кино  Британийн жүжигчин Дэниел Крейг домогт тагнуулчийн дүрийг бүтээсэн сүүлчийн анги болсон бөгөөд шүтэн бишрэгчид, кино шүүмжлэгчид дараагийн 007 хэн байх бол гэсэн таамаглалыг дэвшүүлсээр байна.

Барбара Брокколи, Майкл Уилсон, цувралын анхны продюсер болох Альберт “Кабби” Брокколигийн охин, мөн түүний өргөмөл хүү хамтран эзэмшигч хэвээр үлдэх ажээ.

“007 дээр ажилласан гайхалтай 60 орчим жилийн дараа урлаг, буяны төслүүдэд анхаарлаа хандуулахаар Жеймс Бондын тухай киноны продюсерын ажлаа өгч байна” гэж өдгөө 83 настай Майкл Уилсон мэдэгджээ.

Харин “Prime Video”, “Amazon MGM Studios”-ын тэргүүн Майк Хопкинс мэдэгдэхдээ “Энэхүү нандин өвийг үргэлжлүүлэхээр болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Домогт тагнуулч 007-гийн тухай шинэ ангийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа үзэгчдэд хүргэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Тус студи нь Жеймс Бондын тухай киноны анхны спин-офф болох “007: Саяд хүрэх зам” реалити шоуг өнгөрсөн онд эхлүүлсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Альберт Брокколи 1962 онд продюсер Хэрри Зальцмантай хамтран энэхүү домогт цувралыг эхлүүлжээ. Майкл Уилсоны хувьд 1985 онд “А view to a kill” киног бүтээх үед тэдэнтэй хамтран ажиллаж эхэлсэн бол Барбара Брокколи 1995 онд “Golden eye” кинонд эцгийнхээ оронд продюсероор ажиллаж эхэлсэн байна. Үүнээс хойш Уилсон, Барбара Брокколи нар Бондын тухай киноны уран бүтээлийг багийг удирдаж иржээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.