Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»“Authentic Mongolia” ном уншигчдад хүрэхэд бэлэн боллоо
Мэдээ

“Authentic Mongolia” ном уншигчдад хүрэхэд бэлэн боллоо

Урлаг Урлаг25/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Номын зохиогч Ц.Дөлгөөн “Authentic Mongolia” номынхоо талаар “Амин хайртай Монгол эх орноо өөрийн сэтгэл зүрхээр мэдэрч, оюун бодлоор тунгааж, уншиж, мэдэж, судалж, өнцөг булан руу нь өөрийн биеэр аялж, ойлгож ухаарснаа ийнхүү ном болгон бичиж, та бүхэндээ өргөн барьж байна.

Бид монгол хүн болж төрсний хувьд өөрсдийн үүх түүх, соёл, өв, уламжлал, хэл, ёс заншил гээд бүхий л зүйлдээ жинхэнэ эзэн байж, ширхэг чулууг нь ч хайрлан хамгаалж, хамтдаа хүчирхэг ирээдүйг бүтээх учиртай гэдэгт би бат итгэдэг.

Эх оронд минь өнөө маргаашийн болж бүтэхгүй зүйл олон байгаа ч асуудалгүй улс орон, айл гэр гэж үгүй билээ. Ямар ч үед, бид дотроо үргэлж өөрсдийн үнэн мөн чанар, хүн чанар, бид хэн билээ, хэний үр сад билээ гэдгээ санаж, сэтгэл тэнүүн, харц дээгүүр, толгой өөдрөг явах ёстой.

Үүний тулд бид уг, язгуур, үндэснээсээ ямар чанартай, үзэл бодолтой, үүх түүхтэй хүмүүс вэ, түүнийг нь бүрэлдүүлдэг хүчин зүйлс нь юу вэ, тэдгээр чанарууд нь олон зуун жилийн турш амьд байж, өнөөдөр ч гэсэн бидний өдөр тутмын амьдаралдхэрхэн илэрч харагддаг вэ гэх мэт нандин, нарийн өнцөг барьж маш энгийн хэлбэрээр бичихийг зорив” гэсэн юм.

Authentic гэдэг бол жинхэнэ, бодит, элдэв нэмэлт өнгө будаггүй “ориг”, яг үнэнээрээ байгаа гэсэн утгыг давхар агуулдаг. Эх орноо худлаа магтахгүйгээр эгэл сайхныг нь нээж тайлбарлахыг, хүнээр бол дотор руу нь өнгийж, сэтгэл оюуныг нь “Authentic Mongolia” номоор уудалж танилцуулахыг хичээжээ.

Мөн тэрбээр “Дөргөн нуурын эрэг дээр суран бугуйл, өвөөгийнхөө дуранг үүрээд аз жаргалтай, ирмүүн харцтай залуу хөвгүүд хамаг хурдаараа ирээдүй рүү тэмүүлэн гүйж байгаа зураг… Тэд алхаагүй, шогшоогүй, бүр гүйж байна. Яаран тэмүүлэн догдлон аз жаргалтай гүйж байна.

Бидний Монгол Улс яг л энэ хоёр хүү шиг ирээдүйн зүг түүх соёл, өв уламжлалаа бахархалтайгаар тээн зоримог, өөдрөг, эрч хүчтэй, тэмүүлэн дүүлж яваа гэж би боддог” гэсэн.

Түүнчлэн “Түүхч, соён гэгээрүүлэгч, Монгол улсын анхны сэхээтнүүдийн нэг, МУБИС-ийн Сурганы тэнхимийг үүсгэн байгуулагч, хайртай өвөө Шарбандийн Маамхүүгийн гэгээн дурсгалд зориуллаа” хэмээн зохиогч онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Сурагчдад зориулсан “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ

06/05/2025
Мэдээ Урлаг

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2025
Мэдээ Урлаг

Ангууч буюу Б.Баттөрийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилжээ

03/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.