Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Мөрч” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ
Кино

“Мөрч” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг13/03/2025Шинэчлэгдсэн:13/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 13-наас VOO home, гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Монголын анхны түүхэн детектив олон ангит тус кинонд Монгол улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу XIX зууны сүүлx үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлэх юм. Түүнчлэн 1921 оны хувьсгалаас өмнөх үеийн алдартай хүмүүсийн тухай дүрслэхдээ ихэвчлэн ямар нэгэн мяндаг тушаалтан, эрдэм шидтэй лам хувраг, шилийн сайн эрчүүдийг онцолдог бол “Мөрч” олон ангит киноны хувьд энгийн малчин хүмүүсийн дотор юмыг гүн гүнзгийгээр харж чаддаг, даруухан, жинхэнэ утгаараа гайхамшигтай гэмээр сэтгэдэг хүмүүс бас байсан гэдгийг “Мөрч”-ийн дүрээр харуулахыг зорьжээ.

Тус киноны гол дүр болох мөрчийн дүрд жүжигчин Н.Ялалт, бусад дүрүүдэд Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ.

Мөн энэхүү киноноос Монгол орны гайхамшигт байгаль, жилийн дөрвөн улирлыг харж болохоос гадна 1910 оны хүрээний амьдал, ший янгууны газар, Орос, Хятад тосгодыг дүрслэн харуулсан байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025
Кино Урлаг

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025
Кино Урлаг

Зендея, Роберт Паттинсон нарын тоглосон “The Drama” киноны трейлер цацагдлаа

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.