Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Орфей” театрын захирал, ерөнхий продюсер Т.Ариунчимэг
Reels

“Орфей” театрын захирал, ерөнхий продюсер Т.Ариунчимэг

Урлаг Урлаг21/03/2025Шинэчлэгдсэн:21/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

И.В.Гётегийн “Фауст”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, Жон Патрикийн “Опал”, С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг”, Жорж Орвеллын “1984”, Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдийг үзэгчдэд хүргэснээр нь “Орфей” театрыг театрын урлагт шимтэгсэд андахгүй. Тэгвэл эл театрын захирал, ерөнхий продюсер Т.Ариунчимэгийг онцлон танилцуулъя.

Т.Ариунчимэг сурагч ахуйдаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд Ж.Амарзаяа багшийнхаа удирдлагад суралцаж, “Хэзээд бэлхэн” “Паян” хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч байв. Ахлах сургуулиа төгсөөд эхлээд биотехнологийн чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Харин энэ үедээ Төрийн шагналт Д.Сособарамын найруулан тавьсан Айн Рэндийн “Төгс” нэртэй драмын жүжигт дүр бүтээх завшаан тохиосноор тэрбээр уран бүтээлийн замналаа эхэлсэн юм. Улмаар 2016 онд СУИС-ийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар болон найруулагч Ц.Батнайрамдал нарын удирдлагад хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Үргэлжлүүлэн урлаг судлаачаар суралцсан байна.

Т.Ариунчимэг 2017 онд Монгол, ХБНГУ-ын хамтарсан “Михайл Коолхаас” жүжиг, 2020 онд найруулагч С.Бямбаагийн “Хэвтрийн хүн” киноны гол дүрд тоглож, 2021 онд найруулагч П.Лхагвадуламын “Есөн сарын цас” богино хэмжээний кинонд зургийн дарга, хоёрдугаар найруулагчаар ажиллаж байв. Түүнчлэн “Фауст” жүжгийн гүйцэтгэх продюсер,  “Гэм зэм”, “Опал”, “Шөнө дундын бүжиг”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдийн ерөнхий продюсероор ажилласны зэрэгцээ “Гэм зэм” пост драмын жүжгийн Порфирий Петрович, “Опал” саркастик драмын жүжгийн Глория Гулокийн дүрд тоглож амжжээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

08/07/2026
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.