Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Америкийн жүжигчин Ричард Чемберлен 90 насандаа таалал төгсжээ
Гадаад мэдээ

Америкийн жүжигчин Ричард Чемберлен 90 насандаа таалал төгсжээ

Урлаг Урлаг01/04/2025Шинэчлэгдсэн:01/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн 1960-аад оны үеийн од, шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Ричард Чемберлен өнгөрсөн бямба гараг /2025.03.29/-т 90 насандаа таалал төгсжээ. Тэрбээр Чемберлен цус харвалтын дараах хүндрэлээр Хавайн Вайманалод таалал төгссөн байна.

Ричард Чемберлен “Шогун” болон “Өргөст модны шувуу” цувралуудад бүтээсэн дүрээрээ алдартай. Америкийн үзэгчид түүнийг богино хэмжээний цувралын хаан гэж хүндэлдэг байжээ. Чемберлен 1961 онд 27 настайдаа Доктор Килдэр цувралын гол дүр доктор Жеймс Килдэрийн дүрд тоглосноор жүжигчний амжилтын замнал нь эхэлжээ. Уг телевизийн шоу түүнийг охидын шүтээн, олны хайр татсан жүжигчин болгосон юм. Гурван жил дараалан үргэлжилсэн цувралын ачаар Photoplay сэтгүүл Чемберленийг хамгийн алдартай эрэгтэй жүжигчнээр нэрлэж байжээ. 1980-аад онд телевизийн богино хэмжээний цувралын хаан гэгдэж байсан тэрээр нийт 16 удаа Эммигийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж байсан юм. Мөн хамгийн алдартай дүрүүдээрээ гурван Алтан бөмбөрцөг хүртжээ.

Тухайн цаг үеийн Америкийн хамгийн сайхан залуу эрэгтэй жүжигчдийн нэг байсан Чемберлений хувийн амьдрал, хувийн харилцаа нь нилээд удаан хугацаанд нууцлагдмал байсан. Гэвч тэрээр 2003 онд бичсэн дурсамж номондоо ижил хүйстнээ сонирхогч байсан төдийгүй жүжигчин найруулагч Мартин Рэббеттэй 30 орчим жил дотно харилцаатай байснаа дэлгэжээ. Тэд 2010 онд харилцаагаа эцэслэсэн байна. Чемберлений хувийн амьдралаа нууцалдаг байсан нь түүний жүжигчний карьерт саад болж болзошгүй гэж үзсэнээс үүдэлтэй гэдгээ номондоо тайлбарлажээ. Учир нь амжилтын оргил үед түүнийг шүтэн биширдэг охидоос долоо хоногт л 12 000 захидал ирдэг байв. Хэдийгээр хамтрагч байхаа больсон ч найзууд хэвээр үүлдсэн Рэббет Чемберлений таалал төгссөнд хүндэтгэл үзүүлж эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр “Бидний хайрт Ричард одоо жинхэнэ сахиусан тэнгэрүүдтэй эрх чөлөөтэй байгаа. Хайр хэзээ ч мөхдөггүй. Бидний хайр түүний далавчин доор бий” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

03/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Д.Трамп үнэртэй ус гаргажээ

02/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.