Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»2028 онд домогт Beatles хамтлагийн гишүүн тус бүрийн түүхийг өгүүлсэн дөрвөн кино гарна
Гадаад мэдээ

2028 онд домогт Beatles хамтлагийн гишүүн тус бүрийн түүхийг өгүүлсэн дөрвөн кино гарна

Урлаг Урлаг07/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн алдарт дөрвөл болох домогт “The Beatles” хамтлагийн гишүүн тус бүрийн намтар түүхийг өгүүлсэн томоохон хэмжээний дөрвөн кино уран бүтээл 2028 онд нэг дор гарахаар болсныг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдсан “CinemaCon” үзэсгэлэн яармагийн үеэр “Sony Pictures” кино компанийн зүгээс албан ёсоор зарлалаа.

Бүрэн хэмжээний дөрвөн уран сайхны кино бүхий энэхүү нүсэр төслийг Их Британийн найруулагч Сэм Мендес найруулахаар болсон байна. Түүний хувьд Жеймс Бонд цувралын “Skyfall”, ”Spectre” гэсэн хоёр ангийг найруулснаас гадна 1999 онд “Америк гоо үзэсгэлэн”, 2019 онд дэлгэцнээ гарсан Дэлхийн нэгдүгээр дайны талаар өгүүлдэг “1917” гэх зэрэг чанартай, томоохон уран бүтээлүүдийг найруулж, түүний бүтээсэн уран бүтээлүүд “Оскар”-ын наадмаас нийт 12  шагнал хүртэж байв.

“CinemaCon” арга хэмжээний үеэр мөн “The Beatles” хамтлагийн гишүүдэд тоглох жүжигчдийг танилцуулсан байна. Тодруулбал, хамтлагийн гишүүн Пол Маккартнид “Гладиатор 2” киноны гол дүрд тоглосон Ирландын жүжигчин Пол Мескал, Жон Ленноны дүрд 2024 оны сүүлээр гарсан “Baby Girl” киногоороо шуугиан тариад буй Английн жүжигчин Харрис Диккинсон, Ринго Старрын дүрд “Dunkirk”, “Batman”, “Saltburn” зэрэг олон киноны дүрээрээ алдартай Ирландын жүжигчин Барри Кеоган, Жорж Харрисоны дүрд “Stranger Things” телевизийн цувралын дүрээрээ олон танигдсан, удахгүй гарах “Marve”l-ын “The Fantastic Four: First Steps” киноны гол дүрд тоглоод байгаа Английн жүжигчин Жозеф Куинн гэсэн энэ цаг үеийн залуухан од жүжигчдийг сонгон тоглуулахаар болжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.