Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“A Minecraft Movie” тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ
Гадаад мэдээ

“A Minecraft Movie” тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

Урлаг Урлаг08/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 157 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлж, шинжээчдийн урьдчилсан таамаглалыг эвджээ.

Мөн энэ онд нээлтээ хийсэн кинонуудаас эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон киногоор тодорсон байна. “Warner Bros. Pictures” компанийн бүтээл “A Minecraft Movie”-г эхний долоо хоногтоо 60 сая долларын ашиг олно гэж салбарын шинжээчид таамаглаж байсан ч 100 орчим сая болгож ахиулаад байлаа.

Видео тоглоомоос сэдэвлэсэн кинонууд нь үзэгчдийн шимтэн үзэх дуртай жанруудын нэг болоод байгаа бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн “The Super Mario Bros. Movie” 146 сая доллар, 2023 оны 10 дугаар сард үзэгчдийн хүртээл болсон “Five Nights at Freddy’s” 80 сая доллар, 2022 оны дөрөвдүгээр сард “Sonic the Hedgehog 2” 72 сая долларын орлогыг эхний долоо хоногтоо тус тус олж байлаа. Харин одоо “A Minecraft Movie” нь энэхүү жанрын кинонууд дундаас кино театруудын дэлгэцнээ гарсан эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон кино болж байна.

Түүнчлэн “A Minecraft Movie” кино нээлтээ хийснээр бокс-оффисын нийт орлого өсөхөд нөлөөлжээ. “Comscore”-ийн мэдээлснээр, 2025 оны салбарын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад 5 хувиар буураад байгаа бөгөөд “A Minecraft Movie”-г гарахаас өмнө 13 хувиар буураад байжээ. Шинжээчид 2025 оны эхний улирлыг “кино урлагийн түүхэн дэх цөөн үзэгчтэй улирал” гэж тодорхойлж байна. 2024 оны гуравдугаар сард “Dune: Part Two”, “Kung Fu Panda 4” зэрэг томоохон кинонууд нээлтээ хийж байсан бол 2025 оны эхний улиралд их хэмжээний орлого олсон томоохон бүтээлүүд гараагүй юм.

Харин ирэх тавдугаар сарын 2-нд “Disney”-н “Thunderbolts”, тавдугаар сарын 23-нд “Paramount”-ын “Mission: Impossible – The Final Reckoning”, зургаадугаар сарын 27-нд “Warner Bros”-ын “F1” зэрэг бүтээлүүд тус тус нээлтээ хийх тул энэ оны хоёрдугаар улирал илүү өндөр ашиг орлого авчирна гэж салбарынхан найдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.