Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн мэндэлсний 90 жилийн ой тохиолоо
Дуу хөгжим

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн мэндэлсний 90 жилийн ой тохиолоо

Урлаг Урлаг11/04/2025Шинэчлэгдсэн:11/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн мэндэлсний 90 жилийн ой тохиолоо. Энэ хүрээнд Монголын театрын музей, Улсын драмын эрдмийн театр болон Ц.Гантөмөр агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, “Жүжигчний ном”-ыг олны хүртээл болгожээ. Үзэсгэлэнд Монголын театрын музейд хадгалж буй 40 гаруй фото болон уран зураг, сонин, одон медаль, үнэмлэх, хувцас, хөөрөг, аяга зэрэг эд зүйлсийг дэглэн үзүүлж байна.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр СУИС-ийн ТУС-ийн захирал Д.Даваасүрэн хэлэхдээ, “Ц.Гантөмөр багшийнхаа тайз, дэлгэц, радиод хийж бүтээсэн ажлыг ярих болсондоо баяртай байна. Энэхүү хурал нь Ц.Гантөмөр гэдэг хүнийг нээж судалбал юунд анхаарал хандуулах ёстойг хойч үеийнхэндээ хүргэж буйгаараа ач холбогдолтой. “Хүний мөр” зохиолд нь тухайн хүний амьдралд хандаж байгаа хандлага, араншинг илтгэнэ. Урлагийн алтан тайзнаа хамт байсан нэгэн цаг үеийн багш, шавь нар нь мартах учиргүй. Урлаг судлал болон Буриадын театрын хөгжилд ямар чухал хувь нэмэр оруулсныг энэ хурлаар дурдаж байгаа юм” гэв.

СУИС-ийн тэргүүлэх профессор, доктор С.Болормаа, “Багшийн хэлсэн гурван үндсэн зарчим байдаг. Энэ нь жүжигчний ёс зүй, сахилга бат, дүр бүтээх аргачлал. Мөн уран бүтээлч хандлага болон уран бүтээл хүнд ямар чухал талаар хэлдэг байсан. Дүрийг тайзан дээр бүтээдэггүй. Цаг ямагт бодож өөрийн үр хүүхэд шиг хайрлаж, улам баяжуулж байх хэрэгтэй гэж захидаг байсан. Миний багш тайзны хаан нь байсан” хэмээн дурслаа.

Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, “Ур чадвар, ухаан, зан аашийн хувьд байгалиас заяасан онцгой ур чадвартай байсан. Аливаад сэтгэлээсээ ханддаг. Сэтгэл оюун нь хүүхэд шиг цайлган. Уран бүтээлчийн хувьд авьяасаас гадна ажиллах, судлах, зүйл асар их байдаг. Энэ мэргэжлийг сонгож байгаа хүмүүс мэдлэг, чадвар, хүмүүжил, асар их ёс суртахуунтай  байх ёстой” хэмээв.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, “Энэ хүн бол Монголын театрт илгээсэн бурхны элч байсан гэж боддог. Түүнийг “Өвгөн партизаны яриа” найраглалыг уншиж байхад нь Л.Ванган гуай анх харж, театрт жижүүр, галч хийсний дараа шалгалт аваад дагалдан жүжигчнээр авч байсан түүхтэй. Сургууль төгсөөгүй, томилолт авч ирээгүй ч  Монголын театрын урлагийн оргилд гарч чадсан хүн юм. Ц.Гантөмөр нь өөрийнхөө ухамсарт амьдралыг жүжигчний хөдөлмөрт бүрэн зориулж чадсан, миний үзсэн амьд домог” хэмээн онцоллоо.

Жүжигчин Ц.Гантөмөр Архангай аймгийн Хашаат сумын нутагт 1935 онд төрсөн. Улаанбаатар хотод Хүн эмнэлгийн техникумд суралцаж байгаад 1954 онд УХДТ-т жүжигчнээр орсон байна. Анх 1955 онд Л.Ванганы “Тожоо жолооч”  жүжгийн Шийнэнгийн дүрийг бүтээснээс хойш тайз, дэлгэцнээ 400 гаруй дүрийг мөнхлөн үлдээжээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 16-нд дуустал Монголын театрын музейд үзэгчдийн хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Тина Тернерийн тогтоосон Гиннесийн амжилтыг Леди Гага эвдлээ

05/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“RIIZE” хамтлаг Азийн анхны аялал тоглолтоо “Riizing loud” гэсэн нэрээр зарлалаа

04/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Maroon 5” хамтлаг, Lisa нарын хамтарсан дуу цацагдлаа

02/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.