Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Prada” групп “Versace” брэндийг худалдан авлаа
Гадаад мэдээ

“Prada” групп “Versace” брэндийг худалдан авлаа

Урлаг Урлаг12/04/2025Шинэчлэгдсэн:12/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ. Уг үйл явдлаас хойш тус брэндийн хувь заяа цааш хэний гарт очих нь загварын салбарынхны анхааралын төвд ороод байсан юм.

1978 онд дизайнер Жианни Версаче анх “Versace” брэндийг үүсгэн байгуулж, дүү Донателлатайгаа хамтран удирдаж байсан. Гэвч 1997 онд Жианни Версаче цуврал алуурчны гарт амиа алдсанаас хойш Донателла Версаче компаниа гардан удирдаж байв. Донателла бүтээлч захирлын суудлаасаа буухын өмнөх хамгийн сүүлчийн загваруудаа энэ оны хоёрдугаар сард Миланы загварын долоо хоногийн үеэр танилцуулсан. Тус брэндийн бүтээлч захирлын албыг Донателлагийн дараа “Miu Miu” брэндийн Дарио Витале хүлээж аваад байсан билээ. Харин энэ жил 69 насны босгыг алхаад буй Донателла “Versace” брэндийн ахлах элч төлөөлөгчийн албанд томилогдоод байгаа юм.

Харин тансаг хувцас эдлэлийн “Prada” брэнд өнгөрсөн лхагва гараг /2025.04.09/-т “Versace”-г 1,38 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсноо зарлалаа. 2018 онд “Versace” брэнд бүх хувьцаагаа “Capri Holdings” компанид 2,15 тэрбум ам.доллароор зарсан бөгөөд “Prada” тус компаниас “Versace” брэндийг худалдан авах хэлэлцээрийг хоёрдугаар сард эхлүүлсэн юм. Гэвч дэлхий даяар тансаг хувцас эдлэлийн брэндүүдийн эрэлт хэрэгцээ буурч, Versace санхүүгийн хүндхэн нөхцөлтэй тулгараад байсан тул бага үнээр худалдахад хүрчээ.

“Prada” нь бидний сайн мэдэх “Miu Miu”, “Church’s” зэрэг брэндүүдийг эзэмшдэг юм. Одоо “Versace” брэндийг өөртөө нэгтгэснээр “Prada” группын зах зээлийн үнэлгээ огцом өсөж, Францын “LVMH”, “Kering” зэрэг загварын салбарын аварга группуудтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүчирхэгжиж байна. “Prada” группын гүйцэтгэх захирал Андреа Гуерра “Versace”-гийн асар их нөөц бололцоог үргэлжлүүлэн амжилттай авч явахад урт хугацааны тэвчээр, сахилга бат шаардагдана” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо

23/10/2026
Хувцас загвар Урлаг

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026
Хувцас загвар Урлаг

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.