Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ
Гадаад мэдээ

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

Урлаг Урлаг21/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Christie’s дуудлага худалдааны төв өчигдөр /2025.11.19/ үдээс хойш дэлхийн анхны тооцоолох машин гэгддэг төхөөрөмжийг Парис хотод үнэ хаялцуулах зарах гэж байснаа цуцалжээ. Парис хотын шүүх энэхүү төхөөрөмжид экспортын хориг тавьсан тул эзэн нь дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргасныг тус төв тайлбарласан байна.

“La Pascaline” гэж нэрлэдэг уг механик тооцоолуурыг 1642 онд Францын математикч Блэйз Паскаль  зохион бүтээж байжээ. Ийм төхөөрөмж нийт есөн ширхэг байдгийн ихэнх нь музейд хадгалагддаг бөгөөд хувь хүний гар дээр байдаг цорын ганц хувилбарыг нь зарах гэж байсан юм.

Christie’s төв үүнийг “дуудлага худалдаанд орсон шинжлэх ухааны хамгийн чухал дурсгал”, “хүний оюуны ажлыг машинаар орлуулах анхны оролдлого” гэж нэрлээд 2-3 сая еврогийн үнэ хүрэх таамаг дэвшүүлж байв.

Хэсэг эрдэмтэд “La Pascaline”-ийг Францын “үндэсний үнэт зүйл” гэж үзээд яаралтай хориг тавих хүсэлтийг Парисын шүүхэд гаргасан юм байна. Францын соёлын яам өнгөрсөн тавдугаар сард журмын дагуу энэ төхөөрөмжид экспортын зөвшөөрөл олгож байжээ. Уг зөвшөөрлийг олгох шийдвэрийг Үндэсний Урлаг, Гар Урлалын Төвийн нэг, Луврийн музейн нэг мэргэжилтний хамтран гаргасан дүгнэлт дээр үндэслэн гаргасныг яам мэдээлжээ. Гэвч хориг тавихыг хүссэн эрдэмтэд уг шийдвэрийг цуцалж, “La Pascaline” төхөөрөмжийг Франц улсын “үндэсний үнэт зүйлс” ангилалд оруулахыг шаардсан байна.

Блэйз Паскаль уг төхөөрөмжийг татварын орлого цуглуулах, бүртгэх ажил хийдэг аавдаа туслах зорилгоор дөнгөж 19 настайдаа зохион бүтээсэн гэдэг.

Шүүхийн эцсийн шийдвэр хэдэн сарын дараа гарах төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо

10/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Сантагийн гүйлтэд 4500 орчим хүн оролцжээ

08/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ

03/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиса “Met Gala 2026” ёслолын зохион байгуулах хороонд сонгогдлоо

11/12/2025

“Time” сэтгүүл оны шилдэг жүжигчнээр Леонардо Ди Каприог нэрлэлээ

11/12/2025

Бразилын номын сангаас Анри Матиссын найман бүтээлийг хулгайлжээ

11/12/2025

Исланд улс “Eurovision-2026” уралдаанд оролцохоос татгалзлаа

11/12/2025

“MF tv-тэй үдэш” контентыг тун удахгүй бүх iptv-д байршуулна

11/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.