Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дуучин Кэти Перри, хөтлөгч Гэйл Кинг нарын эмэгтэйчүүд сансарт нислээ
Гадаад мэдээ

Дуучин Кэти Перри, хөтлөгч Гэйл Кинг нарын эмэгтэйчүүд сансарт нислээ

Урлаг Урлаг15/04/2025Шинэчлэгдсэн:15/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн дуучин Кэти Перри, хөтлөгч Гэйл Кинг нар Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес болон өөр гурван эмэгтэйн хамт сансарт нислээ. Тодруулбал, зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансрын анхны нислэгийг өчигдөр /2024.04.14/ хийлээ. АНУ-ын поп од алдарт дуучин Кэти Перри, тэрбумтан Жефф Безосын сүйт бүсгүй телевизийн хөтлөгч Лорен Санчез, CBS сувгийн хөтлөгч Гейл Кинг, кино продюссер Керианна Флинн, иргэний эрхийг хамгаалагч Аманда Нгуен болон АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын пуужингийн мэргэжилтэн Айша Бау нарын зургаан эмэгтэйгээс бүрдсэн баг сансрын аялал хийсэн байна.

Тэд орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 08:30 цагт Баруун Техас дахь тэрбумтан Жефф Безосын “Blue Origin” компанийн сансрын буудлаас “New Shepard” сансрын аяллын хөлгөөр хөөрсөн байна. Сансрын нислэг 11 минутын хугацаанд үргэлжилж, багийн гишүүд эх дэлхийдээ эсэн мэнд газарджээ.

“New Shepard” хөлгийн пуужин капсулыг хөөргөсний дараа сансрын буудлаас 3.2 км орчмын зайд эргэж буусан байна. Харин капсул дэлхийн гадаргуугаас дээш 100 км орчимд байдаг Карман олон улсын сансрын хилийг даваад Техаст газарджээ. Энэ хугацаанд хэсэг хором сансрын зорчигчид жингүйдлийг мэдэрч амжсан байна.

Энэ удаагийн нислэг “Blue Origin” компанийн 11 дэх удаагийн сансрын аялал болж байна. Тус компанийн сансрын аяллаар нийт 50 гаруй хүн аялжээ. Нислэгийн тасалбарын үнэ одоогоор нууцлаг хэвээр үлдсэн. Анхны аяллын тасалбараа Безос дуудлагаар худалдахад 28 сая ам.доллар хүрч байжээ. Ажиглагчдын таамаглаж байгаагаар “Blue Origin”-ы сансрын аяллын тасалбарын үнэ нэг хүн дунджаар багадаа 200,000 ам.доллар, цаашлаад 450,000 ам.доллар ч байж магадгүй. Учир нь тус компанийн сансрын аяллыг захиалахад 150,000 ам.доллар эхний ээлжинд төлж захиалгаа баталгаажуулдаг байна.

“New Shepard”-ын пуужин капсулаа хөөргөсний дараа эргэж газардаж, дахин дараагийн нислэгт ашиглах боломжтой байдаг тул “Blue Origin”-ы тасалбарын үнэ бусад компаниудаас хямд байх боломжтой юм.

Сонирхуулахад, одоогоор сансарт 700 гаруй хүн аялсан байдгийн ердөө 15 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Түүнчлэн сансрын аялал жуулчлалыг хүрээлэн буй орчныг хамгаалагчид сансрын хог хаягдлыг ихэсгэдэг гэж үзэн буруутгадаг байна. Мөн АНУ-ын хуулинд сансарт нисэж байгаа хүмүүс заавал урьдчилан бүрэн хэмжээний бэлтгэл сургуулилалтад хамрагдах шаардлага тавьдаг. Харин “Blue Origin” компани сансрын аялагчдыг хоёр хоногийн өмнөөс бэлтгэж, бие махбодийг нь шалгаж бэлддэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

03/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stranger things” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарах өдрийг зарлалаа

03/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Пак Жүн Хван “IDID” хамтлагаас гарахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ

03/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

03/06/2025

“Цэнгэлдэх” зуны хамгийн гайхалтай амьд хөгжмийн тоглолт болно

03/06/2025

Дуучин Б.Дэлгэрбаяр “Их Монголын эр цэргүүд” цомгоо гаргалаа

03/06/2025

“Stranger things” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарах өдрийг зарлалаа

03/06/2025

“Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна

03/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.