Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“T-ARA” хамтлагийн гишүүн асан А Рымд хорих ял оноожээ
Гадаад мэдээ

“T-ARA” хамтлагийн гишүүн асан А Рымд хорих ял оноожээ

Урлаг Урлаг16/04/2025Шинэчлэгдсэн:16/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Т-ARA” хамтлагийн гишүүн асан А Рымд шүүхээс зургаан сарын хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Түүнд холбогдох залилангийн гэмт хэргийн шүүх хурал энэ сарын 15-ны өдөр Сувон дүүргийн Ансан шүүхэд болж өнгөрчээ. Энэ жил 31 нас хүрч буй А Рым нь 2023 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд танилууд болон шүтэн бишрэгчдээсээ ойролцоогоор 37 сая вон зээлжээ. Мөнгөө эргүүлэн өгнө гэж амласан ч хэлсэн хугацаандаа өгөөгүй тул хохирогчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд ханджээ.

Тэрбээр өмнө нь хүүхдийн хүчирхийлэл болон бусдын нэр төрд халдсан хэргээр найман сарын хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан билээ. Уг хэргийг эргэн сануулбал, тэрбээр хүүхдүүддээ бие болоод сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж, хуучин нөхрөө хэл амаар доромжлон, нэр төрд нь халдсан утга бүхий яриа, бичвэр зэргийг олон нийтийн сүлжээнд байршуулж байжээ.

А Рым нь 2012 онд “T-ARA” хамтлагт орсон ч 2013 онд хамтлагаасаа гарсан. 2019 онд бизнесмэн эртэй гэрлэж хоёр хүүтэй болсон тэрээр 2023 онд гэрлэлтээ цуцлуулж, удалгүй өөр нэгэн эртэй гэрлэлтээ батлуулан тухайн оныхоо арваннэгдүгээр сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Эх сурвалж түүнийг дөрөв дэх хүүхдээ тээж байгаа гэх мэдээлэл мөн өгчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026

Хашлага налсан хүн чулуу

22/02/2026

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.