Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хан Ган Нобелийн шагналаас хойших анхны номоо гаргана
Гадаад мэдээ

Хан Ган Нобелийн шагналаас хойших анхны номоо гаргана

Урлаг Урлаг17/04/2025Шинэчлэгдсэн:17/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн билээ. Тэгвэл Нобелийн шагналаас хойших түүний анхны уран бүтээл “Light and Thread” эсээ түүврийг “Moonji” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байна. Шинэ ном ирэх пүрэв гараг /2025.04.24/-т уншигчдын хүртээл болно.

Хан Ган ийнхүү ес дэх удаагаа эсээ түүврээ гаргаж байна. Энэ удаагийн түүврийг Стокгольм хотноо шагнал гардуулах ёслолын өмнө тавьсан илтгэлийнхээ нэрээр нэрлэжээ.

Шинэ ном Хан Ганы Нобелийн шагнал авахдаа тавьсан лекц, шүлгүүд, өдрийн тэмдэглэлүүд зэрэг 10 орчим хэсэгтэй. Эдгээрийн тал хувь нь өмнө нь хаа нэгтээ хэвлэгдэн нийтлэгдэж байгаагүй цоо шинэ бүтээл юм. “North-Facing Room”, “Meditation on Pain” гэх хоёр шүлэг нь “Moonji” хэвлэлийн газрын “Утга зохиол, нийгэм” сэтгүүлийн 2024 оны намрын дугаарт хэвлэгдэж байжээ.

Уншигчид “Light and Thread” номоор дамжуулан зохиолчийн дотоод ертөнцтэй танилцах болно. Хан Ган номоо сурталчлахын тулд ярилцлага өгч, олны өмнө гарах нь ховор. Энэ удаад ч адил байх бололтой. Сонирхуулахад, түүний дараагийн үргэлжилсэн үгийн зохиол мөн л энэ онд багтан гарах төлөвтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.