Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монголчуудын 100 гаруй жилийн тэртээх түүхэн зургийг дэлгэжээ
Үзэсгэлэн

Монголчуудын 100 гаруй жилийн тэртээх түүхэн зургийг дэлгэжээ

Урлаг Урлаг22/04/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын гэрэл зурагчдын шилмэл бүтээлээс бүрдсэн “Монголын гэрэл зургийн долоо хоног” цогц үзэсгэлэнг “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор орон даяар өчигдөр /2025.04.21/ нээлээ.

Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Соёлын яамны дэмжлэгээр жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар гэрэл зургийн долоо хоног” хүрээгээ тэлж, түүх, байгаль, орчин үеийн сэдвээр уран бүтээлээ олон нийтэд хүргэж байна. Үзэсгэлэнд гэрэл зургийн түүхэн баримтыг он цагийг дарааллаар дэлгэжээ.

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар ярихдаа,”Үзэсгэлэн таван хэсэгтэй. Эхнийх нь бидний өвөг дээдэс анх удаа гэрэл зургийн хальсанд дүрээ үлдээснийг харуулах бол удаах хэсэгт социалист нийгмийн үед гэрэл зураг хэрхэн хөгжиж байсныг харуулна. Тухайн үеийн удирдагчид 1931-1935 онд хүн амыг бичиг үсэгт сургахыг зорьж, 27 үсэг бүхий латин цагаан толгойн зөв бичих дүрмийг баталж байсан болон сансарт ниссэн, атар газар эзэмшсэн зэрэг түүхэн үеүдийг зургаар харуулсан. Мөн залуу гэрэл зурагчдын арт фото, байгалийн гэрэл зурагчдын 2023- 2024 оны шилдэг бүтээл гэх мэт 500-600 гэрэл зургийг үзэх боломжтой” гэв.

Эл үзэсгэлэнд 100 гаруй жилийн тэртээ гадаадын аялагч, худалдаачин, судлаачдын авсан түүхэн зургийг дэлгэжээ. Тухайлбал, 1845 оны Монголчуудын дүрсийг гэрэл зурагт анх удаа буулгасан Францын худалдаачин Жан-Пьер Алиберын түүхэн зургийг тавьсан байна. Энэ зургийг МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралт “Арт аялал” төслийн хүрээнд АНУ-д явж байхдаа түүхэн номоос анх олжээ.

Тэрбээр ярихдаа, “Францын худалдаачин Жан-Пьер Алибер 25 настайдаа одоогийн Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 20 орчим километр замд байрладаг Ботогол бал чулууны асар том орд нээж, үүнийхээ дурсгал болгон зургийг нь авсан байдаг. Зурагт нутгийн иргэд, Түнхэний буриадууд, манж ноён, европ хүмүүс харагдана. Хоёр өөр иргэншил ертөнцийн уулзалт мэт санагдах тус зураг Монголын төдийгүй Сибирийн анхны гэрэл зураг гэж тооцогддог. Тэрээр Эрхүү, Хиагт, Дээд Үдэд аялж явахдаа Дагеротип (анхны гэрэл зураг)-ийн зургаан ширхэг аппаратыг худалдсан нь Сибир, Алс дорнодод гэрэл зураг үүсэх суурь болсон. Ер нь гэрэл зураг түүхийн маш том өвийн судлагдахуун болдог олон талын ач холбогдолтой. Миний хувьд баримтат гэрэл зураг маш чухал санагддаг. Монголчуудын 150-170 жилийн өмнөх ахуй амьдралыг баримтат гэрэл зураг авч үлдэж. Хүмүүсийн дүр төрх, харилцаа ямар байсан, яаж амьдарч байсан зэргийг баримтат зургаас харж болдог. Баримтат зураг нь амьдралыг гоёчлолгүй, бодит үнэн түүхийг маш чадварлаг, урнаар харуулдаг төрөл зүйл юм. Тиймээс ч Монголд баримтат гэрэл зураг илүү хөгжөөсэй гэж хүсдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Монголын гэрэл зургийн долоо хоногийн хүрээнд хэвлэлийн, баримтат, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй гэрэл зурагчид өдөрлөг зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Хиймэл оюуны гэрэл зурагт үзүүлэх нөлөө, эерэг, сул тал”, “Монголын фото сэтгүүл зүйн хөгжлийн судалгаа” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн уран бүтээлчид “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнгээ нээлээ

30/05/2025
Үзэсгэлэн Урлаг

“Миний үйлдэл бол би” үзэсгэлэн үргэлжилж байна

28/05/2025
Үзэсгэлэн Урлаг

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн үргэлжилж байна

23/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

01/06/2025

Олны танил эрхмүүд хүүхэд байхдаа

01/06/2025

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2025

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.