Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Бээжингийн олон улсын 15 дахь удаагийн кино наадам үргэлжилж байна
Гадаад мэдээ

Бээжингийн олон улсын 15 дахь удаагийн кино наадам үргэлжилж байна

Урлаг Урлаг23/04/2025Шинэчлэгдсэн:23/04/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бээжингийн олон улсын 15 дахь удаагийн кино наадам Хятадын нийслэл дэх Хуайроү дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна. Энэ жилийн кино наадамд 103 улс орны уран бүтээлчид 1794 дэлгэцийн уран бүтээлийг илгээжээ. Энэ нь өнгөрсөн оны 1509 уран бүтээл ирснээс 18.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Бээжингийн олон улсын кино наадам бусад улс оронд танигдаж эхэлснийг илэрхийлэх аж. Хятадын хамгийн нөлөө бүхий кино урлагийн наадам дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Хамгийн шилдэг 15 дэлгэцийн уран бүтээлийг сонгон авч 10 нь “Tiantan Awards”-ийн эзэн болох төдийгүй дотоодын шилдэг гурван киног шалгаруулах юм байна.

“Tiantan Awards”-ийн хүрээнд шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг уран бүтээл, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр болон шилдэг кино зохиол, шилдэг зураглаач, шилдэг хөгжмийг шалгаруулах юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүн

Энэ жил “Harry Potter”, “Fantastic Beasts” цуврал болон “The Legend of Tarzan” зэрэг дэлхий даяар танигдсан кинонуудын найруулагч Дэвид Йейтс энэ жилийн кино наадмын шүүгчдийн эгнээнд багтжээ. Тэрбээр Бээжингийн олон улсын кино наадмын цар хүрээг сайшааж, олон улсын эдийн засгийн харилцаа муудаж байгаа өнөө цагт урлаг уран сайхнаар дамжуулан эв нэгдэл оршин тогтнох боломжтойг харуулсан гэж онцлон тэмдэглэв. Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятадын жүжигчин, найруулагч Зян Вэн, жүжигчин, найруулагч Жоан Чен, Финляндын найруулагч Теему Никки, Швейцарийн жүжигчин, найруулагч Винсент Перез болон  Хятадын жүжигчин Ни Ни, Хонгконгийн найруулагч Тим Ип нар багтаж буй.

Үүнээс гадна, энэ жил дэлхийн кино урлагийн 130 жилийн ой, зохион байгуулагч орны анхны кино гарсны 120 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд улаан хивсний ёслолын үеэр өнгөрсөн зуунд мөрөө томоос том үлдээж чадсан кино урлагийн мастерууд болон олноо шагшигдсан сонгодог дэлгэцийн уран бүтээлүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Наадмын онцлон үйл явдлаас дурдвал, кино урлагт дурлагсдад зориулсан “Beijing Film Panorama” тусгай хэсэгт байрлах 34 кино театр гадаад, дотоодын 300 орчим алдартай, шинэ дэлгэцийн уран бүтээлийг үзүүлж байна.

Эдгээр уран бүтээлийн тасалбар худалдаанд гарснаас хойш ердөө хоёрхон цагийн дотор АНУ-ын найруулагч Ричард Линклейтерийн 1995 онд бүтээсэн “Нар мандахаас өмнө” романтик драмын 3183 тасалбар борлуулагдаж, наадмын хамгийн их борлуулалттай киногоор шалгарчээ.

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс шинэ үеийн дэлгэцийн уран бүтээлчдэд анхаарал хандуулж, тэдний киног олон улсад танилцуулах нь наадмын гол зорилгын нэг гэдгийг онцолсон юм. Үүний хүрээнд шинэ уран бүтээлчид, кинонуудын дунд шалгаруулалт явуулж, “Forward Future” шагналыг гардуулна. Уг шагналын хэсгийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг Унгарын нэрт найруулагч, сценарист, продюсер Бела Тарр ахлах аж. Түүний алдартай уран бүтээлүүдийг дурдвал “The Prefab People”, “Damnation”,” The Turin Horse” болон “Satan’s Tango” зэрэг юм. Тиймээс Бээжин хотод байх гадаад, дотоодын бүхий л кино урлаг сонирхогчид уг наадмыг зориод үзэхийг зохион байгуулагчид уриаллаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025
Кино Урлаг

Чингис хааны амьдралыг өгүүлэх цуврал “National Geographic” сувгаар гарч байна

13/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.