Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Хүүхэлдэйн урлагийн нэрт мастер, Монгол Улсын цор ганц мэргэжлийн хүүхэлдэйн конструктор зураач Рагчаа овогтой Төгөлдөр таалал төгслөө
Театр

Хүүхэлдэйн урлагийн нэрт мастер, Монгол Улсын цор ганц мэргэжлийн хүүхэлдэйн конструктор зураач Рагчаа овогтой Төгөлдөр таалал төгслөө

Урлаг Урлаг24/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлч, хүүхэлдэйн урлагийн нэрт зүтгэлтэн Рагчаа овогтой Төгөлдөр насан хутаг хурааж соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Рагчаа овогтой Төгөлдөр нь 1958 оны гуравдугаар сарын 29-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Бага насаа эцэг эхийн хамт мал маллан өнгөрөөж 1966 онд Улаанбаатар хотод шилжин ирж Ажилчны районы Хосе Мартины нэрэмжит 10 жилийн 52 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1978 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгсжээ.

Р.Төгөлдөр нь 1983-1986 онд Ардын армийн дугаар ангид хугацаат цэргийн алба хаан, 1986-1990 он хүртэл “Телекино” үйлдвэрт зураач, хүүхэлдэйн мастер, 1990-1992 онд “Монгол мультфилм” нэгдэлд ерөнхий зураач, 1992-1994 онд Хүүхдийн кино студид зураач, 1994-1996 онд Монгол Улсын хүүхэлдэйн театрт ерөнхий зураач, 1996-2002 онд “Харцага” КУДС-д хүүхэлдэйн киноны зураач бэлтгэх ангийн багш, 2002-2003 онд “Боролдой” студийн зураач, 2006 – 2010 онд МҮОНТ-ийн дэргэдэх “Соно” студид зураач, 2018 оноос Монгол улсын хүүхэлдэйн театрын конструктор зураачаар ажиллаж байлаа.

Р.Төгөлдөр нь ”Говийн зэрэглээ”, “Бушхүүгийн үлгэр”, “Тэмцлийн оч”, “Саруул талын ерөөл”, “Өнчин цагаан ботго”, “Бөртэ чонын удам”, “Царцаа намжил”, “Пөөдөө” зэрэг дэлгэцийн олон арван уран бүтээлд туслах болон ерөнхий зураачаар ажилласан бөгөөд “Тунгалаг тамир” мюзикл, “Аида” дуурь, “Жизель” балетийн гүцэтгэх зураачаар мөн Монгол Улсын хүүхэлдэйн театрт “Үлгэрийн зүүд”, “Хуруун чинээ хаан”, “Леопольд муурын зүүд”, “Хүүхэлдэйн концерт”, “Хунт нуур” “Пиноккио, Морин хуур зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог хүүхэлдэйн жүжгийн хүүхэлдэй урлаач, конструктор зураач, ерөнхий зураачаар ажиллаж байсан Монгол Улсын цорын ганц мэргэлжийн хүүхэлдэйн конструктор зураач байлаа.

Түүний соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндөрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

Тэрбээр эзэмшсэн мэргэжилдээ насан туршдаа үнэнч байж, олон арван шавь нар, залгамж халаа болсон залуу уран бүтээлчдийг бэлтгэн сургаж, театрын урлагийн залгамж холбоог үргэлжлүүлэн бэхжүүлж, авьяас, ур чадвараа сорин бүтээн туурвисан олон арван шилдэг бүтээлээрээ олон улсын театрын урын санг аривтган баяжуулан, хийж, бүтээхийн оргилуун их хүсэл тэмүүлэлээр гэрэлтэж явсан юм.

Эгэл энгийн дүр төрх, хүн чанар, хөдөлмөрч хичээнгүй тууштай зан гэгээн бүхнийг тань төрөлх театрын тань хамт олон үеийн үед дурсан санаж, эрхэм үйлсийг тань хичээн үргэлжлүүлж явах болно.

Энэ насны буяны үрээр эх монгол орондоо эргэн төрөөрэй.

Монгол Улсын хүүхэлдэйн театр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

УДЭТ шинэ уран бүтээлчдээр бүл нэмлээ

20/06/2025
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театр “Байкальский Талисман” олон улсын наадамд шилдгээр шалгарлаа

12/06/2025
Театр Урлаг

ФОТО: “Мял Богдын намтар” хүүхдийн жүжгээс

11/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.