Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Жүжигчин Пак Со Жүн хүүхдийн амь аварчээ
Гадаад мэдээ

Жүжигчин Пак Со Жүн хүүхдийн амь аварчээ

Урлаг Урлаг30/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Пак Со Жүн хүүхдийн амьд аварсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, олны талархлыг хүлээгээд байна. Энэ тухай бичсэн гар бичвэрийг тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа оруулсан байх ба уг бичвэр нь түүнээс тусламж авсан хүүхдийн эцэг, эхийн бичсэн гар бичвэр ажээ.

Уг бичвэрт “Пак Со Жүний ачаар хүүхэд маань хагалгаагаа амжилттай хийлгэж чадсан. Хүүхэд маань 2024 оны нэгдүгээр сард тархины хорт хавдараар оношлогдсон. Бид сэтгэл санаа хийгээд санхүүгийн хувьд хэцүү байдалд ороод байсан. Хүүхдийнхээ өвчний тухай анх мэдээд энэ хорвоо дээр зөвхөн манай гэр бүлд л азгүйтэл тохиож буй мэт санагдсан. Маш их бухимдаж байсан ч одоо цус төлжүүлэх үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлгэж чадсан болохоор итгэлийн гэрэл асаж эхэлж байна. Бид өөр эмчилгээ хийлгэхээр хүлээж байгаа бөгөөд хүүхэд маань үүнийг сайн даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Жүжигчин Пак Со Жүний хувьд хандивын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог нэгэн. Тус хүүхдийн гэр бүлийнхэн хагалгаа хийлгэснийхээ дараа хагалгааны зардлыг Пак Со Жүн өгсөн болохыг мэдээд ийнхүү талархлын захидал илгээжээ.

Пак Со Жүн уг талархлын захидлын хариуд “Би цаашид илүү хичээнгүйлэн амьдрах болно. Эдгэрч, эрүүл саруул болсных нь дараа уулзана гэж найдаж байна” хэмээсэн байна.

Хагалгаа хийлгэсэн хүү том болоод түүн шиг алдар нэртэй нэгэн болох хүсэлтэй болсон ба ирээдүйд биечлэн уулзаж, талахлаа илэрхийлнэ гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025
Гадаад мэдээ Урлаг

Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ

12/09/2025
Гадаад мэдээ Урлаг

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.