Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүний эрхийн хуульч М.Ичинноров: Хүний эрхийн анхны томоохон бүтээл болсон байна
Дуу хөгжим

Хүний эрхийн хуульч М.Ичинноров: Хүний эрхийн анхны томоохон бүтээл болсон байна

Урлаг Урлаг25/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
BDK_03619085274402014-02-25-11-01[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын кино урлагийн болоод сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхэмүүд цуглаж тэртээх 1990-ээд оны үеэс эхлэн түүхийн хуудаснаас арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг  дахин сэргээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног үзлэгээр оруулсан билээ. Тус кино үзлэгт оролцсон хүний эрхийн хуульч М.Ичинноровын сэтгэгдлийг толилуулъя.

    Би энэ киног хүний эрхийн анхны томоохон бүтээл болсон гэж ойлгож байна. Хүний эрхийн төлөө бүхий л ажил амьдралаа зорилуж яваа хүний хувьд хэлэхэд, яг энэ кинон дээр гардаг жишээнүүд олон дохиолддог мөн тэдний ар гэрийнхэн болоод шударга бусаар ялын тогтоол сонссон хүмүүс ирж уулздаг. Үнэхээр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ийм хүнд байдалд орсон хүмүүс их байдаг учраас би тийм хүмүүсийн өмнөөс энэ кино хийгдсэнд маш их баярлаж байна.

    “Хязгааргүй” кино маань яг ийм зовлонтой тулгарсан хүмүүст болон, тэр хүмүүст чадах чинээгээрээ туслах гэж явдаг над шиг олон хүмүүст зориулагдан хийгдсэнд сэтгэл их хөдөлж, баяртай байна. Уран бүтээлийн талаас нь И.Нямгаваа найруулагчдаа хэлэх ч үг олдохгүй байна. Таньд баярлалаа л гэж дахин дахин хэлмээр санагдаж байна. Түүнчлэн киноны багийнхан үнэхээр гайхалтай ажиллаж чаджээ. Уран бүтээлийн хувьд үнэхээр чансаатай бүтээл болжээ гэж хэлэх байна даа.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш, О.Пүрэвмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.