Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн
Гадаад мэдээ

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

Урлаг Урлаг14/05/2025Шинэчлэгдсэн:14/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

78 дахь удаагийн Каннын кино наадам өчигдөр /2025.05.13/ нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын үеэр Леонардо ДиКаприо алдарт жүжигчин Роберт Де Нирод Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу модны навч” шагналыг гардуулан өгчээ.

Леонардо ДиКаприо шагнал гардуулан үеэрээ “Роберт Де Ниро бол миний карьерыг өөрчилсөн хүн. Би түүний ачаар л жүжигчний амьдрал руу орсон. Тухайн үед тэр намайг тус кинонд сонгож тоглуулсан нь миний амьдралд мартагдашгүй нөлөө үзүүлсэн. Энэ киноны үеэр найруулагч Мартин Скорсезетэй танилцсан нь уран бүтээлийн замналд минь чухал нөлөө үзүүлсэн. Түүний зөвлөмж, дэмжлэг надад маш их урам зориг өгсөн. Тэр үг цөөтэй ч хэлж буй зүйл нь маш гүн гүнзгий утга учиртай байдаг. Тэр бол миний үлгэр дуурайл” гэжээ.

Тэд анх 1993 онд “This boy’s life” кинонд хамтран тоглосон нь Леонардо ДиКаприогийн хамгийн анхны томоохон дүрүүдийн нэг байжээ.

Шагнал гардан авсан Роберт Де Ниро анх 1973 онд “Mean Streets” киногоороо Каннын кино наадамд оролцож байсан тухайгаа дурдан Леонардо ДиКаприогийн хэлсэн үгэнд талархал илэрхийлээд “Тэр маш ухаалаг, үнэнч, жинхэнэ уран бүтээлч” хэмээсэн байна.

Энэхүү үйл явдал нь хоёр үеийн жүжигчдийн хоорондын харилцан хүндлэл, кино урлагт оруулсан хувь нэмрийг харуулсан сэтгэл хөдөлгөм мөч байсан тухай эх сурвалжууд онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ

12/09/2025
Гадаад мэдээ Урлаг

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025
Гадаад мэдээ Урлаг

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

10/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю нас баржээ

13/09/2025

“Синдром” арт шоу “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр болно

13/09/2025

Галдан бошигт хааны шүтээний өргөө байгуулжээ

13/09/2025

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.