Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа
Кино

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

Урлаг Урлаг16/05/2025Шинэчлэгдсэн:16/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг.

Тэгвэл тус холбооноос өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн хоёр уран бүтээлийн эхний гурван өдрийн үзэгчдийн тоог танилцууллаа. Тодруулбал, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” киног 517, “Галбингаа” уран сайхны киног 4262 үзэгч үзжээ.

  • Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч” кино өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох “Talling black night film festival”-д гранпри шагнал болон шилдэг зураачийн шагнал тус тус хүртэж байв. Мөн “Asian movie pulse” вэбсайтаас 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтыг гаргахад эл жагсаалтын 22-т “Чимээгүй хотын жолооч” кино жагссан юм. Түүнчлэн Японы Осака хотод зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival”-ийн уралдаант хэсэгт шалгарч, өнгөрсөн гуравдугаар сард энэхүү уран бүтээлийн гол дүрд тоглосон А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртсэн. Тэгвэл энэхүү “Чимээгүй хотын жолооч” кино итавдугаар сарын 2-ноос бүх кино театруудын дэлгэцнээ гарч буй.
  • Эх үрс, энэрхүйн тухайн өгүүлэх “Галбингаа” уран сайхны кино энэ сарын 8-аас бүх кино театрт гарч буй. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Б.Жаргалсайханы найруулсан киноны дууг дуучин Г.Эрдэнэчимэг дуулсан байна. Зохиолч Ш.Гүрбазар киноны нэрний тухайд “Галбингаа гэдэг нь бурхан багшийн найман хотын нэг. Энэрэхүйн амар амгалангийн хотын дээгүүр дүүлэн нисдэг үзэсгэлэнт шувууг хүмүүс ийнхүү нэрлэжээ. Аугаа их энэрэхүйг хүн хүндээ өгнө гэдэг Галбингаа шувуу донгодохын дайны баяр баясгалан юм аа” хэмээн тайлбарлажээ. “Галбингаа” киноны гол дүрд Ардын жүжигчин Ж.Оюундарь, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар болон жүжигчин Г.Нарансолонго, Г.Эзэнмөнх, Э.Намуун, Г.Эрхэмбаяр, Т.Хулан нар тогложээ. Киноны ерөнхий продюсераар “Spirit mining” компанийн ерөнхий захирал Д.Мягмарсүх ажилласан бол “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын анхны бие даан продюсерласан бүтээл болсон байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026
Кино Урлаг

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026
Кино Урлаг

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

12/05/2026

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.