Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ
Гадаад мэдээ

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

Урлаг Урлаг19/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

69 дэх удаагийн “Eurovision” дууны уралдаан тавдугаар сарын 13-17-нд Швейцарын Базель хотноо  болж, ялагчийг тодрууллаа.

37 орны хамтлаг, дуучид оролцох хагас шигшээ шатнаас 26 орны оролцогчид шувтаргын шатанд тунаж үлдсэн бөгөөд уралдааны эцсийн шатны шалгаруулалт бямба гараг /2025.05.17/-ийн орой явагдсан юм.

Энэ жилийн “Eurovision” олон улсын дууны уралдаанд Австрийн контртенор дуучин JJ буюу Йоханнес Питч “Wasted Love” хэмээх поп опера жанрын дуугаараа түрүүллээ. JJ Европ даяарх шүүгчид болон тив, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн үзэгчдийн саналаар тэргүүлсэн байна.

Өдгөө 24 настай контртенор JJ буюу Йоханнес Питч “Миний мөрөөдлийг биелүүлсэн европчууддаа талархал илэрхийлье. Хайр бол дэлхийн хамгийн хүчтэй хүч билээ. Илүү их хайрыг түгээцгээе” хэмээжээ.

Санал хураалтын дараах дүнгээр Австрийн дуучин 436 оноо авсан бол Израил /357/, Эстонийн /356/ уран бүтээлчид удаалжээ. Тодруулбал, Израилын дуучин Юваль Рафаэль “New Day Will Rise” дуугаараа хоёрдугаар байр, Эстонийн Томми Кэш “Espresso Macchiato” дуугаараа гуравдугаар байр тус тус эзэлсэн байна. Харин Шведийн оролцогч KAJ нь “Bara Bada Bastu” дуугаараа санал асуулгын дүнгээр илүүрхэж байсан боловч дөрөвдүгээрт орсон байна.

Ташрамд дурдахад, энэ жилийн оролцогчдын уран бүтээлүүдийг багтаасан цомог дөрөвдүгээр сарын 18-нд цахим хэлбэрээр, дөрөвдүгээр сарын 25-нд CD хувилбараар гарсан бол энэ сарын 23-нд пянзаар худалдаанд гаргахаар болжээ.

2025 оны “Eurovision” уралдааныг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Швейцарын өргөн нэвтрүүлгийн корпорац хамтран зохион байгуулсан бөгөөд тус уралдааныг албан ёсны “YouTube” сувгаараа шууд дамжуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ

12/09/2025
Гадаад мэдээ Урлаг

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025
Гадаад мэдээ Урлаг

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

10/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю нас баржээ

13/09/2025

“Синдром” арт шоу “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр болно

13/09/2025

Галдан бошигт хааны шүтээний өргөө байгуулжээ

13/09/2025

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.