Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно 
Дуурь

Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно 

Урлаг Урлаг29/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ж. Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг зургаадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд тоглох гэж бана. Ингэхдээ зургаадугаар сарын 7-ны өдөр БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглох бол 8-нд УДБЭТ-ын уран бүтээлчид тоглох юм.

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтыг 1904 онд алдарт “Ла Скала” театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй байна. Тиймээс Ж.Пуччини богино хугацаанд дууриа засаж, гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилтыг олжээ.

Дуурийн цомнолыг Луижи Иллиса, Жузеппе Жакоса нар зохиолч Жон Лютер Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Пуччини гурав дахь хувилбараа бичиж, Нью- Йоркийн театрт тоглуулаад, 1907 онд дөрөв дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон байна. Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Ж.Пуччини нэгтгэн засварлаж, эцсийн хувилбарыг гаргасан нь “Үндсэн эх” хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна.

Сонирхуулахад, “Чио Чио Сан” дуурь нь дэлхий дахинаа тогтвортойгоор хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт эрэмбэлэгддэг.

“Чио Чио сан” дуурь манай улсын тайзнаа 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдаж байжээ.

Тус дуурьт хайр сэтгэл, үр хүүхдийнхээ төлөө амь насаа өгөх үнэнч сэтгэл, хатан зориг гагцхүү үзэсгэлэнт ази бүсгүйгээс л гарах аж. Тиймээс энэхүү бүтээлээрээ Ж.Пуччини үзэгчдийн гүн хүндэтгэлийг олж авч чадсан байдаг.

Ж.Пуччинигийн дууриудаас “Манон Леско”, “Богема”, “Чио Чио сан” зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм.

Тус дуурь нь мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг мэргэжлийн өндөр түвшинд шаарддаг бөгөөд энэхүү бүтээлийг тэр болгон театрууд зориглон тоглож чаддаггүй.

“Эрвээхэй хатан” буюу “Чио Чио Сан” дуурь нь Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч, дорнын үзэсгэлэнт бүсгүй хашийн тунгалаг царайт эрвээхэй нүдэн хоёрын талаар өгүүлэх гунигт хайрын түүх юм.

“Чио Чио Сан” дуурийн “Madama butterfly”-гийн дүрийг 1975 онд бүтээсэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан “Чио Чио Сан” дуурь бол дуурийн театрын урын санд заавал байх ёстой нэг сонгодог дуурь бол яах аргагүй мөн юм. Яагаад гэвэл “Чио Чио Сан”-д гарч байгаа үйл явдал, хөгжимчид, дуучдаас мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан, үзэгчидэд хүрэх хүртээмжийг нь харахад “Чио Чио Сан” бол манай дуурийн уран санд байх ёстой дуурийн нэг мөн. Ер нь “Чио чио сан” дуурь тоглогдоогүй театр байна гэдэг их хэцүү” гэж ярьсан нь бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025
Сонгодог урлаг Урлаг

Д.Алтанхуяг: Төрийн концертод орохгүй гэл үү, битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн

08/07/2025
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин, дуурийн дуучин Аюурзанын Долгор Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

07/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.