Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Пак Жүн Хван “IDID” хамтлагаас гарахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ
Гадаад мэдээ

Пак Жүн Хван “IDID” хамтлагаас гарахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ

Урлаг Урлаг03/06/2025Шинэчлэгдсэн:03/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын “Starship” энтертайнмент өчигдөр /2025.06.02/ албан ёсны мэдэгдэл гаргаж, шинээр бүрэлдэж буй “IDID” хамтлагийн гишүүнээр сонгогдоод байсан Пак Жүн Хван хамтлагаас гарахаар болсон талаар олон нийтэд мэдээллээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Пак Жүн Хвантай холбоотой цахим орчинд тархсан цуурхлууд нь үндэслэлгүй болохыг сургууль, багш нарын мэдүүлгээр нотолсон байна. Гэсэн ч эдгээр мэдээллүүд нь насанд хүрээгүй уран бүтээлчид болох Пак Жүн Хванд сэтгэлзүйн дарамт үзүүлж, өдөр тутмын амьдрал болон сэтгэцийн байдалд нь ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн тул хамтлагаас гарах хүсэлтийг нь агентлаг хүлээн авчээ.

“Starship” энтертайэмент “Тэрбээр хичээл зүтгэлтэй, ухамсартай сурагч байсан нь албан ёсоор тогтоогдсон. Гэсэн ч үндэслэлгүй цуурхал, доромжлолын улмаас сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон тул бид түүний шийдвэрийг хүндэтгэн дэмжиж байна” хэмээн дурджээ.

Цуурхал тараасан этгээд нь тухайн мэдээлэл баталгаагүй байсныг хүлээн зөвшөөрч, гараар бичсэн уучлалын захидал хүргүүлсэн байна. Тус этгээд нь Пак Жүн Хван, түүний гэр бүл, фэнүүд болон агентлагаас гүнээ уучлал хүссээ.

Пак Жүн Хван нь “Starship”-ийн зохион байгуулсан “Debut’s Plan” шоугаар дамжуулан “IDID” хамтлагийн гишүүнээр шалгарсан бөгөөд хамтлаг 2025 оны хоёрдугаар хагаст албан ёсоор дэбют хийхээр төлөвлөж байсан юм.

“Starship” энтертайнмент түүнийг цаашид сэтгэлзүйн дэмжлэг авч, эрүүл мэндээ сэргээх бүхий л үйл явцад нь хамт байх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026
Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.