Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Tony awards” наадам Нью-Йорк хотын “Radio city music hall”-д ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 78 дахь удаагийн өнөө жилийн наадмыг 2016 оны Тони шагналт жүжигчин, дуучин Синтиа Эриво хөтлөн явуулсан бөгөөд түүний хошин мэдрэмж, сэтгэл хөдөлгөм хөтлөлт үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.
Энэ жилийн хувьд “Death becomes her”, “Maybe happy ending”, “Buena Vista social club” зэрэг Бродвейн шоунууд тус бүр арван номинацид нэр дэвшсэн ба шилдэг жүжигчний шагналын төлөө жүжигчин Жорж Клуни, Сэди Синк, Сара Снук, Боб Одденкирк зэрэг уран бүтээлчид өрсөлджээ.
Өнөө жилийн “Tony awards”-ын Изабелл Свитенсоны нэрэмжит шагналыг Селиа Кийнан Болгер хүртэж, наадмын хамгийн чухал шагнал болох хүндэт цомыг Харви Фирштэйнд гардууллаа.
Ингээд шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг шинэ мюзикл: “Maybe happy ending”
Шилдэг шинэ жүжиг: “Purpose”



Жүжгийн шилдэг эрэгтэй гол дүр: Коул Эскола (“Oh, Mary!”)
Мюзиклийн шилдэг эмэгтэй гол дүр: Николь Шерзингер (“Sunset Boulevard”)
Мюзиклийн шилдэг эрэгтэй гол дүр: Даррен Крисс “Maybe Happy Ending”
Мюзиклийн шилдэг найруулагч: Майкл Арден (“Maybe happy ending”)
Жүжгийн шилдэг найруулагч: Сэм Пинклтон (“Oh, Mary!”)
Жүжгийн шилдэг эмэгтэй туслах дүр: Кара Янг (“Purpose”)
Жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүр: Фрэнсис Жуэ (“Yellow face”)
Мюзиклийн шилдэг эмэгтэй туслах дүр: Натали Венетиа Бэлкон (“Buena Vista social club”)
Мюзиклийн шилдэг эрэгтэй туслах дүр: Жак Малоне (“Operation mincemeat”)
Шилдэг мюзиклийн зохиол: “Maybe happy ending”
Жүжгийн шилдэг тайзны зураач: Мирриам Будер, 59 (“Stranger things: The first shadow”)

Мюзиклийн шилдэг тайзны шийдэл: Дэн Лаффри, Жорж Рийв (“Maybe happy ending”)

Шилдэг жүжгийн гэрлийн дизайн: Жон Кларк (“Stranger things: The first shadow”)

Жүжгийн шилдэг хувцас загвар: Марг Хорвелл (“The picture of Dorian Gray”)

Шилдэг бүжиг дэглэлт: Патришиа Делгадо, Жастин Пек (“Buena Vista social club”)

Шилдэг оркестр: Марко Пагуиа (“Buena Vista social club”)

Шилдэг жүжгийн дууны найруулга: Паул Ардитти (“Stranger things: The first shadow”)

Шилдэг эх зохиол: “Maybe happy ending”

Шилдэг мюзиклийн хувцас загвар: Пол Тазвелл (“Death becomes her”)

Шилдэг мюзиклийн гэрлийн дизайн: Жак Новлес “Sunset Boulevard”

Шилдэг мюзиклийн дууны найруулга: Жонатан Динс (“Buena Vista social club”)
