Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно
Дуурь

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

Урлаг Урлаг19/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх бямба гариг буюу зургаадугаар сарын 21-д Ж.Вердийн “Макбет” дуурийг тоглоно.

“Макбет” дуурь нь эрх чөлөө, дарангуйлал, хүмүүсийн хоорондын нөхөрлөл хаана хүрээд дуусдаг вэ зэрэг сэдвүүдийг гүн гүнзгийн хөндөн туурвиснаараа сонгодог урлагийн сан хөмрөг дэх онцгой бүтээлийн нэгд зүй ёсоор бичигддэг.

Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет” нь Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолын нэг юм. Бусад дууриас ялгаатай нь хайр дурлалын түүх агуулагдаагүй гэдгээрээ өвөрмөц бүтээл болсон.

Тус театрын зургаадугаар сарын дуурийн тоглолтын хаалт болгож “Макбет” дуурийг ганцхан удаа тоглохоор болжээ.

“Макбет” дуурийг 2023 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох үед Итали улсын удирдаач Стефано Торболи ажилласан. Тиймээс Итали дуурийг Италийн удирдаач ирж театрын тайзнаа тоглож байсан түүхэн үйл явдал болж байв.  Хайр дурлалын түүх агуулагдаагүй гэдгээрээ өвөрмөц бүтээл болж чаджээ. Тиймээс дэлхийн алдарт театрын тайзнаа тоглогддог өвөрмөц дуурийн нэг “Макбет” болсон байна.

May be an image of 1 person

May be a black-and-white image of 6 people

May be a black-and-white image of 4 people

“Макбет” дуурийн либретто

(дөрвөн бүлэгт дуурь)

Нэгдүгээр бүлэг

Макбет, Банко нар Норвегийн эсрэг дайнд ялаад буцаж явах үед шулмууд тэдний замыг тосон уулзана. Тэд Макбетыг Кавдорын ноён цаашлаад Шотландын титмийг ч түүний толгойд өмссөн байхаар зөгнөжээ. Шулмууд Банког “Хаан биш ч, хаадын үр удам болно” гэж зөгнөнө.

Хоёрдугаар бүлэг

“Банкогийн үр удам түүний дараа хаан ширээнд сууна” гэсэн шулмын зөгнөл Макбетын нойрыг хулжаан, гүн бодлогошролд оруулжээ. Банко болон түүний хүү Флинс хоёулаа амьд байгаад айж, уурсан “Би Банкогийн үр удмын төлөө Дунканы аминд хүрсэн гэж үү”, “Хаан ширээгээ түүний хүүд алдахгүй” гэх бодлууд Макбетын толгойд эргэлдэнэ. Хөлсний алуурчид хөлсөлж, Банкогийн амийг нь хөнөөсөн ч Флинс зугтаж амжив.

Гуравдугаар бүлэг

Макбет өөрийн хувь заяагаа асуухаар шийдэж, шулмын агуй руу явна. Түүний асуултын хариуд шулмууд гурван зүйлийг шившив.

Дөрөвдүгээр бүлэг

Шотландын дүрвэгсэд эх орноо үгүйлэн санааширна. Тэдний дунд Макбетын гарт эхнэр, хүү хоёроо алдсан Макдуф байна. Алагдсан Дунканы хүү, хунтайж Мальколм Английн цэргүүдийг удирдан ойртож ирэв. Макдуф дайснаас цэргүүдийнхээ тоог нуухын тулд дайчид бүрдээ Бирнам ойгоос мөчир авч явахыг тушаав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

“Макбет” дуурийг дахин тайзнаа амилуулна

16/04/2026
Дуурь Урлаг

“Үүлэн заяа” дуурийг толилуулна

10/04/2026
Дуурь Урлаг

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026

“Blackpink” хамтлагийн гишүүн Жисү “Canneseries” наадмаас шагнал хүртлээ

24/04/2026

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026

“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт “Гиннес”-ийн рекорд эзэмшигч Э.Пүрэвжав оролцож гайхашрууллаа

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.