Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин АНУ-ын Сан-Франциско хотын дуурийн театрын тайзнаа “Симон Бокканегра” дуурийн Симон Бокканеграгийн дүрд дуулж байна.
Сан-Франциско хотын дуурийн театрын 104 дахь улирлын нээлтийн тоглолт есдүгээр сарын 12-нд болох байсан ч хөгжимчид ажил хаяснаас үүдэн тодорхойгүй хугацаанд хойшилсон. Театрын удирдлага болон хөгжимчид харилцан тохиролцож, шинээр гэрээ байгуулснаар өчигдөр /2026.09.22/ “Симон Бокканегра” дуурийн эхний тоглолт амжилттай боллоо.
Дараагийн тоглолтууд есдүгээр сарын 25, 27-нд болох юм байна.


