Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хар кофе амьдралыг уртасгаж байгааг шинэ судалгаа харууллаа
Гадаад мэдээ

Хар кофе амьдралыг уртасгаж байгааг шинэ судалгаа харууллаа

Урлаг Урлаг24/06/2025Шинэчлэгдсэн:24/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн Тафтсын их сургуулийн судлаачид 46 мянга гаруй хүний кофе хэрэглээ болон наслалт хоорондын хамаарлыг судалж, хар кофе тогтмол хэрэглэдэг хүмүүсийн амьдрах хугацаа урт байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа The Journal of Nutrition эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд 1999–2018 оны хооронд Үндэсний эрүүл мэнд ба хоол тэжээлийн судалгаа (NHANES)-ны мэдээлэлд үндэслэсэн байна.

Судлаачдын тайлбарласнаар, кофе нь био-идэвхт бодисууд, антиоксидантаар баялаг тул дархлаа, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай. Гэвч чихэр, хуурай сүү зэргийг нэмэх нь кофены боломжит ашиг тусыг сааруулж байгааг судалгаа харуулсан байна.

“Кофе бол дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг уух зүйлсийн нэг. Судалгаанд оролцогсдын тал орчим нь өдөр бүр кофе уудаг гэж хариулсан. Тиймээс түгээмэл зуршлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бодитой судлах нь чухал” хэмээн тус судалгааны ахлах судлаач, профессор Фан Жан онцоллоо.

Энэхүү судалгаа нь кофе хэрэглээ болон урт наслалтын хоорондын хамаарлыг илрүүлсэн анхны тохиолдол биш юм. Сүүлийн жилүүдэд адил төстэй хэд хэдэн судалгаа хийгдсэн бөгөөд бүгд кофены тогтмол хэрэглээ нас баралтын эрсдэлийг бууруулж буйтай холбон тайлбарлажээ.

Эх сурвалж: CNBC

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээжээ

05/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээжээ

05/11/2025

“Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг дахин толилуулна

05/11/2025

“Монголын нэг өдөр” зургийг хамгийн өндөр нягтралтайгаар монгол шороон будгаар зуржээ

05/11/2025

Дорнод аймагт нүүдлийн үзэсгэлэн дэлгэлээ

05/11/2025

Ким Кардашьяны ярианд NASA хариу өгчээ

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.