Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Хархорум” олон улсын кино наадмыг “Гарьд магнай” Монголын уран сайхны киногоор нээнэ
Кино

“Хархорум” олон улсын кино наадмыг “Гарьд магнай” Монголын уран сайхны киногоор нээнэ

Урлаг Урлаг24/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохилдуулан зургаадугаар сарын 27-оос долдугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тэгвэл өнөө жилийн “Хархорум” олон улсын кино наадмыг “Гарьд магнай” Монголын уран сайхны киногоор нээхээр болжээ.

Найруулагч Ж.Бунтарын 1983 онд үзэгчдэд хүргэсэн энэхүү уран бүтээл нь Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, зан төрх, ахуй амьдралын онцлогийг залуу бөхийн үйл явдлаар дамжуулан харуулсан юм.

Киноны товч агуулга

1910-аад оны эхэн үе. Далайцэрэн хүү багадаа өнчрөн элдэв зовлон үзэж, хар бор ажилтай ноцолдсоор бяр тэнхээтэй сайхан эр болон өсөж байгааг нутгийн өвгөн мэдэрч түүнийг даншиг наадам үзэж, болж өгвөл бөхийн аманд гарах тухай зөвлөснөөр холын аянд гарна.

Тэрээр ингэж явахдаа нэрд гарсан сайн бөх Молиго хэмээх Очир, их хүрээний наймаачин Равсал, түүний зарц Ядам өвгөн. охин Удвал нартай тохиолдоно. Очир заан Далайцэрэнг адил бөх болно гэж шинжээд түүнийг төрсөн дүүгийн нэгэн адил халамжилж, бөхийн эрдэм зааж, овооны наадмуудад барилдуулсаар бяр чадал ихтэй, барилдааны ур чадвар сайтай бөх болгоно.

Ингээд даншиг наадамд барилдан Богд хаан, эх дагина хоёрын нэрийн өмнөөс барилдсан ах дүү хоёр аваргыг унагасан нь наадамчин олны талархлыг хүлээж, харин ихэс дээдсийн таалалд нийцсэнгүЙ. Үүнээс болж түүний нандин хайр сэтгэлд занал учирч, түүний төлөө тэмцэж байгаа тухай өгүүлнэ.

“Гарьд магнай” (1983)

Ерөнхий найруулагч: Ж.Бунтар

Зохиогч: Д.Хишигт, Ш.Сүрэнжав

Зураглаач: Г.Маш

Зураач: Д.Энхболд

Хөгжмийн зохиолч: Н.Жанцанноров

Гол дүрд:

  • Далайцэрэн – Д.Батдорж
  • Молиго Очир – Д.Алтангэрэл
  • Равсал – Б.Магсаржав
  • Ядам – Р.Дамдинбазар
  • Удвал – О.Уранчимэг
  • Жигмэд Арслан – Б.Орхонсэлэнгэ
  • Лхүмбэ – Д.Дашзэвэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026
Кино Урлаг

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

21/04/2026
Кино Урлаг

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.