Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Alice in borderland” цувралын тухай сонирхолтой баримтууд
Кино

“Alice in borderland” цувралын тухай сонирхолтой баримтууд

Урлаг Урлаг27/06/2025Шинэчлэгдсэн:27/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы алдарт Sci-Fi, триллер төрлийн цуврал болох “Alice in borderland”-ын гуравдугаар бүлэг энэ оны есдүгээр сард нээлтээ хийхээр болсон юм. Уг цувралын талаарх сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна.

  • Японы манга зохиол Харо Асагийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн, найруулагч Шинсүкэ Сатогийн Netflix-тэй хамтарсан бүтээл нь анх 2020 онд эхний бүлгээ цацаж байжээ.
  • Хэдийгээр тухайн цаг үедээ олон улсын үзэгчдийн дунд эрчийг авч чадаагүй ч, БНСУ-ын алдарт цуврал “Squid game” гарсны дараа хүмүүсийн анхааралд ихээхэн өртсөн юм.
  • Киноны үйл явдлын хувьд гол дүрийн эрэгтэй болох Арисү Токио хотын эзэнгүй хувилбар мэт ертөнцөд сэрж амьд үлдэхийн төлөөх үхлийн аюултай даалгавруудыг биелүүлэх хэрэгтэй болно. Даалгавар бүр нь хөзрийн дүрстэй холбогдсон байх бөгөөд биеийн хүч, багийн ажиллагаа, логик сэтгэлгээ болон сэтгэл зүйг шалгаж байдаг.
  • Цувралын эхний бүлэг нь амьд үлдэхийн төлөөх тэмцлийг түлхүү харуулдаг бол хоёрдугаар бүлэгт дүрүүд тэр харгис ертөнцийн цаад учир, жинхэнэ мөн чанарыг мэдэхийн тулд хичээдэг.
  • Хоёр бүлэг гарч дууссан ч үзэгчдийн дунд тайлагдаагүй олон асуултыг үлдээсэн учир тус цувралын үзэгчид дараагийнхаа бүлгийг хүлээж байгаа юм.
  • Зарим талаар “Squid game” цувралтай төстэй бол, нөгөө талаар “Matrix” цувралыг ч санагдуулдгаараа онцлог.
  • Кино зураг авалт нь компьютер график шаардлагатай дүрс ихтэй ч кино багийнхан боломжит дүрсүүдийг бодит газар авахыг илүүд үзжээ.
  • Нэрнээсээ эхлээд алдарт хүүхдийн зохиол “Алиса гайхамшгийн оронд” бүтээлтэй төстэй бөгөөд дүрүүдийн онцлог зохиолын дүртэй тун ойролцоо юм. Жишээлбэл, гол дүр болох Арисү бол Алиса харин эмэгтэй гол дүр болох Усаги бол цагтай цагаан туулай (Усаги гэх үг нь япон хэлэнд туулай гэсэн үг), Чисиягийн дүр бол Чешир муур бөгөөд Мира бол Бундын хатны дүрийг төлөөлдөг гэхэд болно.к
  • Дүрд оноогдсон жүжигчид дүрийн жинхэнэ онцлогийг гаргахын тулд бэлтгэл сургуулилт тогтмол хийж, шинэ зүйлсийг маш хурдан хугацаанд сурсан юм. Ихэнх тулааны хэсэг дээр орлон тоглогч ашиглахаас татгалзаж, жүжигчид өөрсдөө жүжиглэсэн юм.
  • Уг киног үзэх насны ангилал нь +18 бөгөөд үүний шалтгаан нь хүчирхийллийн дүрслэл ихтэйгээс гадна мэргэжилтнүүдээс сэтгэл зүйн дарамт өндөр гэж үнэлэгдсэнээс болжээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо

12/01/2026
Кино Урлаг

ФОТО: “Алтан бөмбөрцөг” кино наадмын улаан хивсний ёслолоос

12/01/2026
Кино Урлаг

“Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026

“Самсунг”-ийн ерөнхийлөгчийн хүү Өмнөд Солонгосын тэнгисийн зэвсэгт хүчинд албан тушаал хаших болжээ

12/01/2026

Алдарт дуучин Андреа Бочелли олимпын нээлтэд оролцоно

12/01/2026

Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулийг брайль бичгээр унших боломжтой боллоо

12/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.