Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ
Гадаад мэдээ

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

Урлаг Урлаг30/06/2025Шинэчлэгдсэн:30/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн Бээжин хотноо зургадугаар сарын 28-нд болжээ. Тоглогчид болхи, удаан хөдөлгөөнтэй, дээр дээрээсээ давхаралдаж унасан, хамгаалалтад хэн нь ч онцгойлон санаа тавиагүй зэргээр хөндлөнгөөс харахад хөгжилтэй, инээдтэй тоглолт болсон боловч технологийн хувьд маш өндөр дэвшлийг үзүүллээ.

Роботуудыг ажиллуулахад хүний оролцоо огт байгаагүй бөгөөд цэвэр хиймэл оюун ухаанаар ажиллажээ. Тэдэнд суурилуулсан тусгай камерын туслалцаатайгаар бөмбөг болон эргэн тойрноо харна. Мөн унасан тохиолдолд өөрсдөө босч ирэхээр програмчилагджээ. Гэсэн ч зарим тохиолдолд бэртсэн тамирчин адил тэднийг талбайгаас дамжилж гаргах ч шаардлага тулгарч байв.

Энэ бүхний цаана хэдэн тэрбум ам.доллараар яригдах хөрөнгө, санхүүжилт бий. Хятадын робот зах зээл жилд 23 хувиар өссөөр 2028 он гэхэд 108 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна. Одоогоор тус зах зээл 47 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

P06-250630-311

P06-250630-312

2050 он гэхэд Хятад улс 302.3 сая хүн дүрст роботыг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь АНУ-ын 77.7 сая роботыг хол давах үзүүлэлт юм. Тэдгээр роботыг давтамжттай үйлддэг, энгийн бүтэцтэй үйлдвэрийн ажилд дайчилна.

Хүн дүрст роботууд спортын тэмцээн уралдаанд оролцсон тохиолдол ганц үүгээр тогтохгүй. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд Бээжин хотод болсон хагас марафонд 21 робот оролцсон. Гэхдээ тэднээс ердөө зургаа нь л тэмцээнээ дуусгаж чаджээ.

Дэлхийн хүн дүрст роботуудын наадам наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Хятадад болно. Энэ хүрээнд гимнастик, хөлбөмбөг зэрэг 11 төрлийн спорт наадам зохион байгуулагдана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025
Гадаад мэдээ Урлаг

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн хамгийн урт хэлтэй нохой Гиннесийн дээд амжилтыг тогтоов

12/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

16/12/2025

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.