Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно
Reels

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

Урлаг Урлаг02/07/2025Шинэчлэгдсэн:30/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чойжин ламын сүм музей 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, “Мөнгөн мод” наадмын 2023 оны шилдэг хөгжимчин, 2024 оны шилдэг цомог шагналын эзэн, ятгач Г.Солонгын монгол ятгын гайхамшгийг ардын хөгжмийн уянгат аялгуу, орчин үеийн электро, поп дуу хөгжмийн хэмнэлтэй хослуулсан яруу тансаг “Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолт болох гэж байна. Тоглолт долдугаар сарын 2-нд 19.00 цагаас болно.

Монголын үндэсний урлагийн хамгийн том “уурхай” Үндэсний урлагийн их театраар мэргэжлийн олон уран бүтээлч “овоглодог”-ийн нэг нь ятгач Г.Солонго. Зураач, барималч аавтай эл бүсгүй Хөгжим бүжгийн коллежийг төгсмөгцөө “Ханбогд” хамтлаг байгуулж, өнөөдрийг хүртэл 30 гаруй улсад аялан тоглоод буй. Сүүлийн 10 гаруй жил Үндэсний урлагийн их театрт ажиллаж буй тэрбээр оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос өнгөрсөн оны шилдэг хөгжимчнөөр шалгарсан юм. Тэрбээр өнгөрсөн 2023 онд “Dreaming” ковер цомог гаргасан бол 2024 онд Монголд анх удаа гоцлол хөгжмийн пянзыг өөрийн нэрээр “Солонго” хэмээн нэрлэн гаргаж, есөн уран бүтээлээ багтаасан юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.