Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ариунаа Сүри Токиогийн загварын тайзнаа өөрийн брэндийг дахин танилцуулна
Уртын дуу

Ариунаа Сүри Токиогийн загварын тайзнаа өөрийн брэндийг дахин танилцуулна

Урлаг Урлаг13/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7h7cndf37mtqs7at4kjolc53tf5533224002014-03-13-09-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Mercedes Benz-ийн загварын долоо хоногт Монголын загвар зохион бүтээгч Ариунаа Сүри өөрийн брэндийг дахин танилцуулахаар боллоо. Сүригийн хувьд ХБНГУ-д загварын чиглэлээр мэргэшин, тус улсын томоохон загварын салонд ажиллаж байсан туршлгатай, залуу загвар зохион бүтээгч билээ.

Тус загварын долоо хоног нь дэлхийн таван том загварын долоо хоногийн нэгт тооцогддог, дэлхийн нэртэй дизайнерууд, хувцас үйлдвэрлэгчид, брэнд дэлгүүрүүд цуглан загварын ертөнцийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдог билээ.

Дизайнер Ариунаа Сүри өнгөрсөн оны гуравдугаар сард “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунд амжилттай оролцон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, загварын салбарын худалдааны төлөөлөгчид гэх мэтчилэн 300 гаруй харилцагч, үйлчлүүлэгч нарт “ARIUNAA SURI” брэндээ танилцуулж, хүргэж чадсан.

Энэхүү амжилт нь тэдэнд 2014 оны “Mercedes Benz Fashion Week Tokyo 2014/15”-д дахин оролцох боломжийг олгосон байна. Түүний баг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн “IC Creative Division”-ийн залуустай хамтран бэлтгэл ажилдаа оржээ.

Энэхүү ажлынхаа хүрээнд дизайнер С.Ариунаа энэ сарын 1-нд монголын 300 гаруй моделиудаас Токиод болох загварын шоунд оролцох 14 моделийг шалгуруулсан байна.  Япон  улс руу загвар зохион бүтээгч Ариунаа Сүри ахлан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явахаар багаа бүрдүүлээд байгаа гэнэ. Түүний багт “Ариуна Сүри” багаас дизайнер Э.Мандхай, Г.Сарангэрэл, Б.Хатантуул, “IC Creative Division”–оос захирал Б.Соронзонболд, зурагчин, зураглаач болон график дизайнераар Б.Болдбаатар, Ж.Батсайхан, Б.Батгэрэл, М.Бат-Очир, “Intelligent Touch” LLC-н дизайнер Ц.Гүнбаатар, хэвлэлийн төлөөлөгчөөр О.Пүрэв, загвар өмсөгч Ч.Сүбэдэй, Ц.Мичидмаа, С.Төгс, Ю.Балжидмаа, И.Төгсөө, М.Намуунцэцэг, Э.Энхболд, Б.Галбадрах, О.Билгүүн, Б.Золбоо, Б.Чинзориг, Т.Оюун-Эрдэнэ, Ч.Хулан, С.Сэлэнгэсүрэн нар багтжээ.

Энэ удаа 40 орчим иж бүрэн загвар, нийт 120 гаруй загвараар оролцох юм байна. Тайзнаа түүний коллекци “Лемонс” хамтлагийн шинэ цомгоос микслэсэн дуунууд дээр амилах нь ээ.

Дизайнер С.Ариунаа загварууд энэ сарын 22-нд 15.30 цагт Токиогийн загварын хамгийн нэр хүндтэй Мерседес Бензийн загварын тайзнаа өөрсдийн “Mercedes Benz Fashion Week Tokyo 2014/15” намар, өвлийн загварын бүтээлүүдээ танилцуулахаар болсноо дуулгалаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Райдер “Céline” брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулжээ

14/07/2025

“Cool people” судалгааг 12 орны иргэдээс авчээ

14/07/2025

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

14/07/2025

“Icetop” хамтлаг “Аавуудын өдөр”-өөр “Шүтээн минь” тоглолтоо хийнэ

14/07/2025

“Blackpink”-ийн “Jump” дуу нэг хоногийн дотор 47 улсын чартыг тэргүүлэв

14/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.