Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд
Кино

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

Урлаг Урлаг05/07/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн стриминг платформууд шинэ улирлын онцлох цувралуудаа танилцуулж эхлээд буй. Тэгвэл энэ долдугаар сард цацагдах анхаарал татахуйц шинэ цувралуудыг онцлон хүргэж байна.

The Sandman 2

Цацагдах огноо: Долдугаар сарын 3

2022 онд эхний бүлгээ цацаж, багагүй шуугиан дэгдээгээд байсан The Sandman цувралын хоёрдугаар бүлэг энэ оны долоодугаар сарын 3-ны өдөр цацагдах гэж байна. Энэхүү цуврал нь Британийн зохиолч Нил Гейманы домогт комиксоос сэдэвлэгдэн бүтээгдсэн ба хоёрдугаар бүлэг нь цувралын төгсгөлийн бүлэг байх болно хэмээн кино багийнхны зүгээс мэдэгджээ.

Dandadan 2

Цацагдах огноо: Долдугаар сарын 3

Өнгөрөгч оны шилдэг аниме цувралуудын нэг Dandadan-ы үргэлжлэл долоодугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гарах бөгөөд цувралд харь гаригийнханд итгэдэг Кэн хүү, сүнс байдаг гэж битүүхэндээ найддаг Момо охин хоёрын тухай өгүүлнэ. Тэгвэл тэд энэ удаад ч гэсэн үргэлжлүүлэн харь гаригийнхан, сүнснүүдтэй байлдаж, тэмцэх болно. Мэдээж бүх зүйл тэдний бодсон шиг амар байхгүй нь гарцаагүй.

Too Much

Цацагдах огноо: Долоодугаар сарын 10

Киноны гол дүр болох Жессика Нью-Йорк хотод амьдардаг. Тэрээр гэнэт хайртай залуугаасаа салж, сэтгэлээр унаж, дахин хэзээ ч жинхэнэ хайртайгаа учрахгүй гэж боддог. Ийнхүү амьдралдаа томоохон өөрчлөлт хийхээр шийдсэн Жессика Лондон хот руу нүүж, шинэ амьдрал эхлүүлнэ. Гэвч тэрээр санаандгүй байдлаар сайхан сэтгэлтэй боловч “хүүхэд” шиг Феликс хэмээх залуутай танилцсанаар киноны гол үйл явдал өрнөнө.

Dexter: Resurrection

Цацагдах огноо: Долоодугаар сарын 11

Цуврал алуурчин Декстер эргэн ирлээ. Энэ удаагийн бүлэг нь Dexter: New Blood богино цувралын үргэлжлэл бөгөөд ухаангүй байсан Декстер гэнэт сэрж, өөрийг нь алахыг завдсан хүү Гаррисоныг хайхаар Нью-Йорк хотыг зорьсноор киноны түүх үргэлжлэх юм. Цувралын продюсероор Клайд Филлипс ажилласан бол гол дүрд Ума Турман, Питер Динклэйж, Кристен Риттер, Нил Патрик Харрис нар тогложээ.

Foundation 3

Цацагдах огноо: Долоодугаар сарын 11

АНУ-ын зохиолч Айзек Азимовын романаас сэдэвлэн бүтээсэн цувралын гуравдугаар бүлэг долоодугаар сарын 11-ний өдөр цацагдах гэж байна. Математикч Селдон Галактикийн эзэнт гүрэн шинэ дундад зууны ирмэгт ирснийг олж мэдсэний дараа ирээдүйн мянган жилийн төлөвийг тооцоолж, иргэншлийг дахин сэргээх төлөвлөгөө боловсруулдаг. Цувралын үйл явдал хэдэн зууны турш үргэлжлэх бөгөөд шинэ улирал өмнөхөө бүлгээсээ 152 жилийн дараах цаг хугацаанд өрнөнө. Энэ үед Селдоны үүсгэн байгуулсан Foundation хэмээх байгууллага цэцэглэн хөгжиж буй ч, түүний урьдчилан таамаглаж чадаагүй Мул хэмээх мутант тэдэнд аюул заналхийлэл учруулах болно.

Untamed

Цацагдах огноо: Долоодугаар сарын 17

Netflix-ийн шинэ бүтээл Untamed хэмээх богино цуврал энэ сарын 17-ны өдөр цацагдах гэж буй. Тэгвэл киноны үйл явдал Хойд Америкийн Сьерра-Невада нурууны баруун энгэр дагуух зэрлэг, онгон байгальд өрнөнө. Тус газар нэгэн аймшигт гэмт хэрэг гарснаар АНУ-ын Үндэсний паркийн албаны мэргэжиллтэн Кайл Тернерийн ажил эхлэх болно. Тэрээр зөвхөн тус газрын нууцуудыг олж мэдээд зогсохгүй, өөрийн өнгөрсөн амьдралын хар бараан дурсамжтай нүүр тулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

03/07/2025
Кино Урлаг

“Squid game 3” үзэгчдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн ч 93 орны чансааг тэргүүллээ

03/07/2025
Кино Урлаг

“F1” кино 144 сая долларын орлого олжээ

02/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.