Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»ШХАБ-ын кино наадмаас “Эцэг”, “Шар гэгээ” киноны уран бүтээлчид шагнал хүртлээ
Кино

ШХАБ-ын кино наадмаас “Эцэг”, “Шар гэгээ” киноны уран бүтээлчид шагнал хүртлээ

Урлаг Урлаг08/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-ын Чунчин хотноо 2025 оны долоодугаар сарын 3-7-нд зохион байгуулсан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын кино наадам 2025” -ын шагнал гардуулах ёслол боллоо.

Наадамд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч Хятад, Орос, Монгол, Казахстан зэрэг 10 улсын 20 уран сайхны кино уралдаант хэсэгт өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас оролцсон “Эцэг” уран сайхны киноны найруулагч С.Баттулга “Шилдэг найруулагч”, “Шар гэгээ” уран сайхны киноны зураглаач Г.Гүенбаатар “Шилдэг зураглаач” шагналыг тус, тус хүртжээ.

Тус наадам нь долоо жилийн дараа дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд 2018 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхдугаар кино наадамд Х-ТҮЦ продакшний жүжигчин МУГЖ И.Одончимэг “Солиот эх” уран сайхны кино бүтээлээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэж байсан билээ.

Монголын кино уран бүтээлчдийн олон улсын тавцанд гаргасан энэхүү амжилт нь сүүлийн жилүүдэд салбарын хөгжлийн шинэ түвшинд хүрч, залуу уран бүтээлчдийн бүтээл туурвил өрсөлдөхүйц хэмжээнд хүрснийг харуулсан үйл явдал боллоо.

May be an image of 2 people, lighting and dais

May be an image of 4 people and text

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа

21/07/2026
Кино Урлаг

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

20/07/2026
Кино Урлаг

“Оскар”-ын шагналт жүжигчин Бренда Фрикер 81 насандаа таалал төгслөө

19/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бруно Марс шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барив

21/07/2026

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.