Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Криштиану Роналдугийн музей Хонконгод нээгджээ
Гадаад мэдээ

Криштиану Роналдугийн музей Хонконгод нээгджээ

Урлаг Урлаг08/07/2025Шинэчлэгдсэн:08/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн алдарт хөлбөмбөгчин, хөлбөмбөгийн спортын домогт тамирчин Криштиану Роналдугийн музей Хятадын хоёр тусгай бүсийн нэг Хонконгод нээлтээ хийжээ. CR7 LIFE нэртэй музейг үзэж сонирхохоор Хонконг дахь хөлбөмбөгийн хорхойтнууд урт дараалал үүсгэн хэдэн цагийн турш хүлээж зогссон байна. Хонконгод уг музейг нээснээр хүүхэд залуучуудад спорт, тэр дундаа хөлбөмбөгийн спортын сайн талыг таниулах, эерэг нөлөө үзүүлэх чухал үйл ажиллагаа болж байна гэж музейн үзэгчид сайшаан магтжээ.

Музейд Роналдугийн цом, медалиуд, түүний хувцас хэрэглэл, дурсамжтай зургууд зэргийг дэлгэн харуулсан байна. CR7 LIFE музей Роналдугийн төрсөн Португал улсаас гадна анх удаа өөр улсад ийнхүү нээлтээ хийжээ.

Роналдугийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл, зургуудаас гадна түүний биеийн хэмжээг бодитоор харуулсан хөшөөнүүдийг байрлуулсан байна. Эдгээр хөшөөнүүд нь түүний тоглож байсан Манчестер Юнайтед, Реал Мадрид зэрэг клубуудын тоглогчийн хувцастай байгаа аж. Мөн бас нэг хөшөөнд нь Саудын Арабын уламжлалт хувцсыг өмсгөжээ.

Музейг үзэж байгаа хүмүүсийн дунд 14 настай Алвин Лай гэдэг хүү багтсан байна. Тэр музейд орохоор зогсож байгаа зуу гаруй хүний хамгийн урд нь зогсож, “Роналду бол миний шүтээн, тэр бүхнээс онцгой супер од” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Роналду өнгөрсөн сард Саудын Арабын Аль Насср клубтай хоёр жилийн шинэ гэрээ байгуулснаа зарласан билээ. Роналдугийн гэрээ байгуулсан Аль Насср баг ирэх сард Хонконгод улирлын өмнөх тоглолт хийхээр ирэх юм байна.

“Роналду хэдийгээр 40 настай ч хүч чадалтай хэвээр байгаа нь түүний уйгагүй хөдөлмөрийн үр шим” гэж өөр нэг үзэгч ярьжээ. Роналду удахгүй өөрийн биеэр Хонконгод ирж шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилэх болно гэдгийг түүний хэвлэлийн албанаас нь мэдээлээд байна.

Хонконг дахь Роналдугийн музей 1,110 кв метр талбайд нээгдсэн. Олон хүний мөрөөдөлдөө хүрэх хүч нь болно гэдэгт зохион байгуулагчид нь итгэлтэй байна. Уг музей Хонконгод жил орчим үүд хаалгаа нээснийхээ дараа Хятадын эх газар руу шилжих юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026
Музей Урлаг

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.