Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг16/07/2025Шинэчлэгдсэн:21/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, мөн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу музей хамтран “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн нь Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын үйлс бүтээл, соёлын өвийг олон нийтэд таниулах, түүний дэг сургуулийн уламжлалыг сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой.

Үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Эрдэнэ зуу музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 130 орчим үзмэрийг дэлгэжээ. Онцлог үзмэрүүдийг дурдвал, XVIII зууны үеийн “Өндөр гэгээн Занабазар голлосон соёмботой Жавзандамба хутагтуудын дүр” шүтээн зураг, 97х77 см хэмжээтэй “Өндөр гэгээн” зэс хөөмөл баримал мөн Монгол улсын хосгүй үнэт бүтээл “Занабазарын мутрын дардас”,“Хатан эх Ханджамцын хөрөг” зэрэг бүтээлүүд байна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь сан хөмрөгийн баялаг цуглуулга дээр үндэслэн жил бүр сэдэвчилсэн тусгай үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, дотоод, гадаадын үзэгч олон нийтэд Монголын соёл, түүх, урлагийн өвийг сурталчлан таниулах, соёл хоорондын ойлголтыг хөгжүүлэх, судалгааны ажлыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн долдугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

“Хурмаст тэнгэр” тоглолтын тухай өгүүлэх нь

02/02/2026
Театр Урлаг

Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал

30/01/2026
Ярилцлага Урлаг

Язгуур өв соёлоо орчин үеийн урлагтай хослуулагч “EthnoVoc”

29/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.