Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Лабубу хүүхэлдэйг үйлдвэрлэгчийн ашиг огцом өссөн ч хувьцаа нь унажээ
Гадаад мэдээ

Лабубу хүүхэлдэйг үйлдвэрлэгчийн ашиг огцом өссөн ч хувьцаа нь унажээ

Урлаг Урлаг18/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хонконгийн хөрөнгийн биржийн лхагва гаргийн арилжааны явцад дэлхий даяар тренд болоод байгаа “Labubu” (Лабубу) хүүхэлдэйг үйлдвэрлэгч Хятадын “Pop Mart International” компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ.

Урьдчилсан мэдээллээр, тус компанийн энэ оны эхний хагас жилийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 350 хувиар, орлого нь 200 хувиар өсөх төлөвтэй байна. Эхний улиралд “Pop Mart”-ын орлого 170 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан бөгөөд үүнд гадаадын зах зээл дэх борлуулалт 480 хувиар, дотоодын борлуулалт 100 орчим хувиар өссөн нь нөлөөлжээ.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Pop Mart”-ын хувьцааны ханш унасан нь компанийн борлуулалтын өсөлтийн төлөвт хөрөнгө оруулагчид болгоомжтой хандаж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. “Санхүүгийн үзүүлэлтүүд эхний хагас жилд гайхалтай өссөн ч энэ нь оргил үе байж магадгүй, хоёрдугаар хагас жилд өсөлтийн хурдац удаашрах өндөр магадлалтай” гэж “Morningstar” компанийн шинжээч Жефф Жан ярилаа. Үүний улмаас олон хөрөнгө оруулагч хувьцаагаа зарахаар шийдсэн байж магадгүй гэж тэрбээр үзэж байна.

“Labubu” бол Хонконгийн зураач Касин Лунгийн бүтээсэн өвөрмөц төрхтэй мангас хүүхэлдэй юм. Уг хүүхэлдэй нь  мангас цувралын гол дүр бөгөөд түүнээс гадна Molly (Молли), Crybaby (Уйланхай) гэдэг дүрүүд байдаг. “Pop Mart” эдгээр тоглоомыг худалдан авагч нээх хүртэл дотор нь ямар дүр байгааг мэдэхгүй “blind box” буюу “нууцлаг хайрцагт” хийж худалдаалдаг.

Өнгөрсөн сард Хятадын Коммунист намын Төв хорооны албан ёсны хэвлэл болох “People’s Daily” сонинд “нууцлаг хайрцагтай” тоглоомтой холбоотой хуульчдын байр суурийг нийтэлжээ. Ийм тоглоом нь бага насны хүүхдүүд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах донтолтод хүргэж болзошгүй тул худалдаанд илүү хатуу зохицуулалт хэрэгтэй гэж Хятадын хуульчид үзэж байгаа ажээ. Үүний улмаас тухайн үед “Pop Mart” компанийн зах зээлийн үнэлгээ хоёрхон хоногийн дотор 4 тэрбум ам.доллараар буурч байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Шарлиз Терон өнөөдөр 50 нас хүрч байна

07/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Рэппер Doechii-гийн “Live From the Swamp” нэртэй анхны аялан тоглолтоо хийнэ

07/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мөнгөний дүрэм” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 1-нээс кинотеатруудаар гарч эхэлнэ

07/08/2025

“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна

07/08/2025

“Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ

07/08/2025

X Богд Жэвзүндамба Их авшгийн ёслолд оролцлоо

07/08/2025

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том кино наадамд монгол кино шалгарчээ

07/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.