Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Ижил хүйстнүүдийн бэлгийн амьдралын талаар бичсэн хятад зохиолчдыг баривчилжээ
Гадаад мэдээ

Ижил хүйстнүүдийн бэлгийн амьдралын талаар бичсэн хятад зохиолчдыг баривчилжээ

Урлаг Урлаг18/07/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ижил хүйстнүүд бол БНХАУ-д хориотой сэдвүүдийн нэг. Гэтэл ижил хүйстний бэлгийн амьдралын талаар хэд хэдэн зохиолч эмэгтэй бичжээ. Иймд тэднийг болон зарим уншигчийг баривчилж, цахим сүлжээн дэх хаягуудыг нь устгажээ. Мөн энэ талаар мэдээлсэн, хятадын томоохон мэдээний сайт дахь мэдээг ч устгасан байна.

Баривчлагдсан эмэгтэй зохиолчдын нэг нь “Би энэ талаар ярих ёсгүй.Тэнд намайг эмнэлгийн үзлэгт оруулахын тулд олон хүний өмнө нүцгэлсэн. Хантааз өмсгөж зургийг минь авсан. Намайг дорд үзэж байв. Би маш их айсан. Үүнийг хэзээ ч мартахгүй. Би шударгаар орлого олсон ч тэд намайг хууль бусаар мөнгө олсон тул бүгдийг нь буцааж төлөх ёстой гэсэн” гэжээ.

Pingping Anan Yongfu хэмээх хаягаар хятадын хамгийн том цахим сүлжээ болох Weibo-д ижил хүйстнүүдийн бэлгийн харилцааг харуулсан зургууд нийтэлсэн байна. Нийт найман хаягаар ийм агуулгатай зургууд түгээжээ.

Зохиолчдыг баривчилсан тухай мэдээ цацагдсаны дараа олон өмгөөлөгч тэднээс төлбөр авахгүйгээр туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Нэг өмгөөлөгч, өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 20-иод насны 30 орчим зохиолчийг баривчилсан гэжээ. Тэдний олонхыг батлан даалтаар сулласан ч заримыг нь суллаагүй. Мөн шүүх хурлаа хүлээж буй зохиолчид ч бий. Зүй бус агуулгыг түгээх, хэвлэхэд тусалсан хүмүүсийг байцаажээ.

Тэдний зохиолыг Тайваньд төвтэй, Haitang Literature City-д хэвлэсэн байна. Энэ хэвлэлийн газар ижил хүйстэй эрэгтэйчүүдийн талаарх зөгнөлт бүтээлүүдээрээ танигдан, жилүүдэд залуу хятад эмэгтэйчүүдийн дунд алдаршжээ.

Харин Хятадын эрх баригчид зохиолчид, зураачдыг булай, ичгүүргүй агуулга бүтээсэнд буруутгав. Тус улсын хуульд зааснаар 10-аас дээш жилийн хорих ялыг энэ төрлийн хэрэгт оноодог. Хуульд ижил хүйстнүүд болон бэлгийн зүй бус дадалтай хүмүүсийг дүрслэхийг хориглодог аж.

Тус улсад эсрэг хүйсийн хүндээ татагдсан харилцааг л урлагт дүрслэн үзүүлж болно. Нобелийн шагналт зохиолч Мо Яны бүтээлүүдэд ийм агуулгыг унших нь энгийн зүйл бөгөөд төрийн хяналтад бараг өртдөггүй.

Залуу, эмэгтэй зохиолчдыг баривчилсан нь цахим сүлжээнд хүмүүсийн анхаарлыг татаж, олон хүн хуулийг шүүмжилжээ. Ийм явдал тус улсад ховор гардаг. Нэгэн Weibo хэрэглэгч “Секс ичих ёстой зүйл үү” гээд хуулийг өөрчлөх уриалга гаргажээ. Хуульчид ичгүүргүй гэж тодорхойлсон агуулгыг 5000 удаа түгээвэл хуулийн хариуцлага хүлээх заалтыг иш татан, энэ босгыг бууруулж болохгүй гэжээ. Энэ мэтгэлцээн эрх баригчдын санааг зовоож, ийм агуулгатай бичвэрүүдийг ч цахим сүлжээнээс шуурхай устгаж эхэлсэн байна.

Pingping Anan Yongfu хаягийг эзэмшигч хууль бус агуулга хуваалцсандаа уучлал хүсэж, дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ. Хаягаа хаалгахаас өмнө “Би гэрийнхээ сайн охин нь байв. Гэвч тэдэндээ ичгүүрээс өөр зүйл өгч чадсангүй. Тэд дахин толгой өөд алхаж чадахгүй боллоо” гэж бичжээ.

Саатуулагдсан хүмүүс дарамт шахалтын улмаас ВВС-д ярилцлага өгөхөөс татгалзаж, бичсэн зүйл нь өөрийнх нь эсрэг ашиглагдана гэж мэдээгүй. Мөн зарим нь дөнгөж 20 насандаа амьдралаа үрэн таран хийсэндээ харамсаж, өмнө нь бусдын анхаарлыг таталгүй ажилласаар ирсэн гэжээ. Мөн Ланзоу хотын цагдаагийн газар мэдээлэл авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

07/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

09/10/2025

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана

09/10/2025

Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн музейд бий

09/10/2025

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.