Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Ангараг гаргийн хамгийн том хэлтэрхий 5.3 сая ам.доллароор зарагджээ
Гадаад мэдээ

Ангараг гаргийн хамгийн том хэлтэрхий 5.3 сая ам.доллароор зарагджээ

Урлаг Урлаг19/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийгээс олдсон Ангараг гаргийн хамгийн том хэлтэрхий  “Sotheby’s” ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар 5.3 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

“NWA 16788” дугаартай, 24.5 кг жинтэй уг хэлтэрхий нь том солиртой мөргөлдсөний дараа Ангарагийн гадаргуугаас тасарсан гэж таамаглаж байна. 225 сая км зам туулсны эцэст Сахарын цөлд унасан уг хэлтэрхийг солирын ангуучид  2023 оны 11 дүгээр сарын 16-нд Нигер улсын Агадес мужаас олж илрүүлжээ.

Олдворын жижиг хэсгийг “Викинг” сансрын аппаратаар Ангарагийн гадаргуугаас авчирсан дээжийн химийн найрлагатай харьцуулахад уг хэлтэрхий нь пироксен, оливин зэрэг эрдсүүд Ангарагийн гадаргуу дээрхтэй ижил бүтэцтэйгээр агуулагдаж байгааг тогтоосон байна.

Дэлхий дээрээс ердөө 400 орчим Ангарагийн хэлтэрхий олджээ. “NWA 16788” нь тэдгээрийн хамгийн том нь бөгөөд хоёр дахь том хэлтэрхийнээс 70 орчим хувиар том ажээ.

Ангарагийн хамгийн том хэлтэрхийг долоодугаар сарын 13-нд дуудлага худалдаанд тавьсан байна. Үүнээс өмнө уг хэлтэрхий нь Италийн Ареццо хотод байрлах хувийн галерейд хадгалагдаж байсан бөгөөд 2024 онд Ром дахь Итали улсын сансар судлалын агентлагийн үзэсгэлэнд дэлгэж байжээ. “Sotheby’s” дуудлага худалдааны ордон уг хэлтэрхийг худалдан авагч болон өмнөх эзэмшигчийн нэрийг нууцалсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.