Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хязгааргүй” кино өнөөдөр Эрдэнэт хотод нээлтээ хийнэ
Нийгэм

“Хязгааргүй” кино өнөөдөр Эрдэнэт хотод нээлтээ хийнэ

Урлаг Урлаг18/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1653944_460543577406670_38852168_n8467192952014-03-05-23-59[www.urlag.mn]9859844432014-03-18-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, олон хүнд ухаарал хайрласан “Хязгааргүй” уран сайхны кино өнөөдөр буюу 3 сарын 18-нд "Эрдэнэт" хотын 3D кино театрт нээлтээ хийх гэж байна.

“Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студын хамтын бүтээл “Хязгааргүй” уран сайхны кино нь зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулан өөрийн шавь нартайгаа хамтран бүтээсэн юм.

Монголын мянга мянган үзэгчдэд хүрэх “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон юм.

Тус кинонд " Шоронгийн хүйт даасан өрөөний ханан дээр эмэгтэйн зургийг харандаагаар татлан зурж байгаа залуу үйлдсэн хэрэгтээ гэмшин “…Хайртай ээждээ хүү  чинь ханиа дагуулаад ирлээ. Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа, ээж минь…” хэмээн гуниглан дуулна. Мансуурах донд автсан залуу өөрийнх нь гаж зуршлыг болиулах гэж аргадан ятгаж байгаа ээжийгээ тагтан дээрээс санамсаргүйгээр “нисгэн” амь насыг нь егүүтгэсэнийхээ төлөө ийнхүү шоронд шаналан хайртай ээжийнхээ хөргийг сэтгэлээсээ зурж гэмшин суугаа нь энэ аж. Шоронгийн дээрэнгүй хянагчид залуугийн үйлдэл таалагдаагүй нь мэдээж. Тэр ханан дээрхи зургаа арилгахыг шаардан элдэв үгээр доромжлон залууг тамлан зодно… " эрэн сурвалжлагч сэтгүүлчийн ээдрээтэй амьдралыг олонд гаргаж дэлгэцийн бүтээл болгож чадсан уран бүтээлчдээрээ бахархая.  Үзэгч та “Хязгааргүй”-гээс нэг л тийм үгээр хэлэхийн аргагүй сэтгэлийн таашаалыг авах болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026

Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно

10/09/2026

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.