Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»2035 он гэхэд нэг хоногоос бүтэн нэг секунд хасагдах магадлалтай
Гадаад мэдээ

2035 он гэхэд нэг хоногоос бүтэн нэг секунд хасагдах магадлалтай

Урлаг Урлаг24/07/2025Шинэчлэгдсэн:24/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай гараг дэлхий улам бүр хурдан эргэх болж, долдугаар сарын 10-ны өдөр энэ жилийн хувьд хамгийн богино өдөр болжээ. Тухайн өдөр нь ердийн 24 цагтай (нэг секундэд 1000 миллисекунд багтдаг) харьцуулахад 1.36 миллисекундээр богино хугацаанд үргэлжилсэн тухай Олон улсын Дэлхийн эргэх хөдөлгөөнийг хянах алба болон АНУ-ын Тэнгисийн цэргийн одон орон судлалын хүрээлэн мэдээлсэн байна.

Хүмүүст ийм “богиносох” үзэгдэл мэдрэгдэхгүй боловч цаг хугацааны энэхүү зөрүү нь компьютер, хиймэл дагуул болон харилцаа холбооны системүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

Цаг хугацааг маш өндөр нарийвчлалтай хэмжихийн тулд 1955 оноос хойш атомын хэлбэлзлийг хянадаг тусгай атомын цагнуудыг ашиглаж эхэлсэн юм. Сонирхолтой нь, өмнө нь дэлхий эсрэгээрээ удаан эргэдэг байсан тул 1972 оноос эрдэмтэд Дэлхийн зохицуулалттай цагаар (UTC) 27 удаа нэг секундийг нэмж иржээ. Үүнийг өндөр жилтэй зүйрлэж болно. Гэтэл үүнээс хойш дэлхийн эргэлт хурдсаж, 2016 оноос хойш секунд нэмээгүй байна. Харин одоо эрдэмтэд эсрэгээрээ нэг секундийг хасах шаардлага гарч магадгүйг үгүйсгэхгүй байна. Харин дэлхий даяарх техникийн системд энэ нь “2000 онд үүсэж байсан асуудалтай адил байж болзошгүйг” эрдэмтэд анхааруулжээ. Тухайн үед компьютерууд “99”-өөс “00” болгож өдөр хоногийг “дахин тохируулж” чадах эсэхэд бүгд эргэлзэж байжээ.

Гэхдээ дэлхийд сөргөөр нөлөөлж байгаа дулаарал нь дэлхийн эргэлтийн хурдыг сааруулж байгаа ажээ. Хэрэв мөс хайлаагүй бол өнөөдөр нэг секундийг хассан байж магадгүй.

Ойрын хугацаан дахь дэлхийн эргэлтийн хурдны өөрчлөлт нь Сарны байрлал болон далайн түрлэгтэй холбоотой байх бөгөөд мөн улирлын хүчин зүйлс ч нөлөөлдөг. Тухайлбал, зун дэлхий ерөнхийдөө арай хурдан эргэдэг. Харин урт хугацааны таамаглал дэвшүүлэх нь хүндрэлтэй бөгөөд эрдэмтэд нэг жилээс цааших хугацаанд таамаглал дэвшүүлдэггүй ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“Call of Duty” цувралын “Black Ops 7” тоглогчдын шүүмжлэлд өртлөө

20/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“Титаник”-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана

20/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Black panter” киноны од, жүжигчин Чадвик Боузман агсан “Холливуудын алдрын гудамж”-нд одтой боллоо

21/11/2025

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.