Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Жүжигчин Сидни Суини боксчин Кристи Мартины дүрээр үзэгчидтэй “уулзана”
Гадаад мэдээ

Жүжигчин Сидни Суини боксчин Кристи Мартины дүрээр үзэгчидтэй “уулзана”

Урлаг Урлаг24/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ирэх есдүгээр сард “Crhisty” хэмээх намтарчилсан уран сайхны киног дэлгэцэнд гаргахаар товложээ.

Алдарт промоутер Дон Кингтэй гэрээ байгуулсан анхны эмэгтэй боксчин Кристи Мартины түүхээс сэдэвлэсэн энэхүү киноны гол дүрийг жүжигчин Сидни Суини бүтээсэн байна. “Euphoria” цуврал болон “White Lotus”-ийн дүрээрээ олны танил болсон 27 настай жүжигчин бүсгүй шинэ дүрдээ хувирахын тулд 15 кг жин нэмсэн гэнэ.

“Эмэгтэй Рокки” гэх хочтой Кристи Мартинтай төстэй бие галбиртай болохын тулд Сидни Суини өдөрт гурван удаа бэлтгэл хийж байжээ. Өглөөдөө биеийн хүчний бэлтгэл, дараа нь гурван цагийн турш боксын бэлтгэл, түүний дараа дахиад хүчний бэлтгэл хийж байсан тухайгаа ярьсан байна. Мөн цаг хагас тутамд юм идэх шаардлагатай болжээ. Учир нь “ургуулсан” 15 кг-аа алдахгүйн тулд цаг тутамд шахуу идэх шаардлагатай байсан аж.

“Өөр хүн болж хувирч буйгаа мэдрэх гайхалтай байсан. Миний бие галбир тэс өөр болж байлаа. Хувцаснуудынхаа нэгд нь ч багтахаа больтлоо таргалсан. Ердийн цагт бол би 23 размерын жинс өмсдөг. Гэвч тэгэхэд 27 размер арай гэж таарч байлаа. Хөх маань их том болсон. Бөгс ч гэсэн. Үнэхээр галзуурч байгаа мэт. Биеэ хараад “Ээ, бурхан минь” гэж бодож байгаа юм чинь. Гэхдээ маш их хүчтэй, бүр галзуу хүчтэй болсон маань сайхан санагдсан” гэж их гоё хөхтэй гэж магтагддаг Суини ярьсан байна.

Сидни Суинигийн танигдахгүй болтлоо хувирсан эл кино ирэх есдүгээр сард Торонтогийн кино наадмаар нээлтээ хийх юм байна.

Ташрамд дурдахад, боксчин Кристи Мартины одоо 57 настай бөгөөд тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 59 тулаан хийж, 49 ялсан. Үүнийхээ 32-ийг нь нокаутаар ялсан тамирчин юм. Эмэгтэй хүн боксоор хичээллэж, мэргэжлийн тулаанд орох ёстой гэж олон нийтийг хүлээн зөвшөөрүүлсэн хүн гэж түүнийг үздэг. Маш дайчин, тэвчээртэй, харизмтай тамирчин тул амьдаараа боксын домог болсон юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026
Кино Урлаг

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

21/04/2026
Кино Урлаг

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.