Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Одон орны ховор үзэгдэл 2027 онд тохионо
Гадаад мэдээ

Одон орны ховор үзэгдэл 2027 онд тохионо

Урлаг Урлаг24/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XXI зууны одон орны хамгийн ховор үзэгдлүүдийн нэг  нь 2027 оны наймдугаар сарын 2-нд тохионо. Энэ өдөр Нар бүтэн хиртэх бөгөөд хиртэлт 6 минут 22 секунд үргэлжилнэ.  “Хойд Африкийн их хиртэлт” хэмээн нэрлээд буй энэ үзэгдэл 2009-2114 оны хоорондох бүтэн хиртэлтүүдээс хамгийн удаан үргэлжлэх юм.

Нар хиртэлт Европын өмнөд хэсэг, Хойд Африк, Ойрх Дорнодоос харагдах бөгөөд ажиглагчид хамгийн удаан үргэлжлэх хиртэлтийг Египетийн Луксор хотод харах боломжтой. Хиртэлт хамгийн түрүүнд Атлантын далайн хойд хэсэгт ажиглагдах бол дараа нь Испанийн өмнөд нутаг, Гибралтар, Марокко, Алжир, Тунис, Ливи, Египет, Саудын Араб, Йемен улсуудад, хамгийн сүүлд Энэтхэгийн далайд харагдах ажээ. Уг үзэгдлийг нийт 89 сая орчим хүн ажиглах боломжтой.

Египетийн Луксор хотод бүтэн хиртэлт 6 минут 20 секунд үргэлжлэх бол Тунисийн Сфакс  хотод 5 минут 41 секунд, Испанийн Кадис, Тарифа хотуудад 4 минут 39 секунд үргэлжилнэ.

Хиртэлт ийм удаан үргэлжилж байгаагийн шалтгаан нь тухайн үед Сар Дэлхийтэй хамгийн ойрхон байх бөгөөд уг үзэгдэл экваторын ойролцоо болох тул Сарны сүүдэр дэлхийн гадаргууг илүү өргөн хүрээнд хамарч буйтай холбоотой. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дээлтэй Монгол” наадмын хөтөлбөр

09/07/2026

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Кино судлаач, баримтат кино найруулагч Түдэвийн Чимид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

08/07/2026

ФОТО: “The Odyssey” киноны дэлхийн нээлтээс

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.