Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Alibaba” компани хиймэл оюуны нүдний шил үйлдвэрлэнэ
Гадаад мэдээ

“Alibaba” компани хиймэл оюуны нүдний шил үйлдвэрлэнэ

Урлаг Урлаг29/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өөрийнх нь бүтээсэн хиймэл оюун ухааны загваруудад тулгуурлан ажилладаг ухаалаг нүдний шилийг Хятадын “Alibaba” компани танилцуулжээ. Ингэснээр тус компани энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд анх удаа нэвтэрч байна.

Цахим худалдааны салбарт тэргүүлэгч тус компани “Quark AI” нүдний шилийг 2025 оны эцэс гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ. Ханжөү хотод төвтэй “Alibaba” бол Хятадын хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд “OpenAI” тэргүүтэй барууны компаниудтай өрсөлдөхүйц хиймэл оюун ухааны шинэ загваруудыг эрчимтэй зохион бүтээсээр байгаа юм.

Өмсөж зүүдэг төхөөрөмжүүд, ялангуяа нүдний шилийг тооцооллын технологийн дараагийн эрэлттэй бүтээгдэхүүн хэмээн технологийн компани үзэж байна. “Quark AI” нүдний шил бол “Ray-Ban” компанитай хамтран зохион бүтээсэн “Meta”-гийн ухаалаг нүдний шилний хариуд “Alibaba”-гийн гаргаж буй бүтээгдэхүүн юм. Мөн энэ жил хиймэл оюун бүхий нүдний шилээ гаргасан Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Xiaomi”-тай өрсөлдөнө.

“Alibaba”-гийн мэдээлснээр, нүдний шилийг ашиглан гарны оролцоогүйгээр дуудлага хийх, хөгжим сонсох, шууд орчуулга хийх, хурлын протокол хөтлөх боломжтой ажээ. Мөн нүдний шил нь камертай ажээ. “Alibaba” бол Хятадад газар зүйн зураглал хийхээс эхлээд цахим аялал жуулчлалын агент зэрэг олон төрлийн үйлчилгээг эрхэлдэг компани юм. Мөн түүний харьяа “Ant Group” нь өргөнөөр хэрэглэгддэг “Alipay” гар утасны үйлчилгээг эрхэлдэг.

Ингэснээр хэрэглэгчид нүдний шилнийхээ тусламжтайгаар навигацийн үйлчилгээг ашиглах, “Alipay”-ээр төлбөрөө хийх, Хятадын цахим худалдааны платформ болох “Taobao” дээр дэлгүүр хэсэх боломжтой болно гэж “Alibaba” мэдэгджээ. Үнэ болон техникийн үзүүлэлт зэрэг бусад дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.