Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Кобигийн Брайантын пүүзийг дуудлагаар худалджээ
Гадаад мэдээ

Кобигийн Брайантын пүүзийг дуудлагаар худалджээ

Урлаг Урлаг29/07/2025Шинэчлэгдсэн:29/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Лос-Анжелес Лейкерс” багийн гарааны бүрэлдэхүүнд анх удаа тоглохдоо Коби Брайантын өмсөж байсан пүүз SCP Auctions дуудлага худалдааны үеэр 240 мянган долларын үнэд хүрчээ.

NBA-гийн таван удаагийн аварга К.Брайант 1997 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тус багийн гарааны бүрэлдэхүүнд багтаж “Даллас” багтай тоглосон бөгөөд лейкерсчүүд 102:83 харьцаагаар хожиж байв. Уг тоглолтод Брайант 12 оноо авч, самбараас 3 удаа бөмбөг авч, 2 оновчтой дамжуулалт хийжээ.

1996 оны NBA-гийн драфтын эхний шатанд “Шарлотт” баг Брайантыг 13 номероор сонгон авч байсан бөгөөд мөн ондоо түүнийг “Лейкерс”-т шилжүүлэн өгчээ. Тэрбээр тус багт сагсан бөмбөгчний бүхий л замналаа өнгөрүүлэхдээ NBA-гийн аваргаар таван удаа /2000, 2001, 2002, 2009, 2010/ шалгарч байв. Мөн 2009 ба 2010 онуудад финалын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч, 2008 онд NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тус тус шалгарч байлаа. Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны Олимпын аварга болж, NBA-гийн Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож байсан хамгийн агуу сагсан бөмбөгчдийн нэг юм.

2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Брайант ба түүний охин 13 настай Жианна нарын суусан нисдэг тэрэг Лос-Анжелесийн ойролцоо осолдон сүйрсэн билээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Avatar: Fire and Ash” киноны албан ёсны трейлер цацагдлаа

29/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Alibaba” компани хиймэл оюуны нүдний шил үйлдвэрлэнэ

29/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Avatar: Fire and Ash” киноны албан ёсны трейлер цацагдлаа

29/07/2025

“Согоомаа” олон ангит аймшгийн киноны бүх анги үзэгчдэд хүрч эхэллээ

29/07/2025

Японы орчин үеийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ толилууллаа

29/07/2025

“Их шүтээн Эзэн Чингис хаан” үзэсгэлэн дэлгэнэ

29/07/2025

“LUMINO” хамтлагийн “THE ONE” тоглолт болно

29/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.