Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хиймэл оюунаар бүтсэн моделийн зураг нийтэлсэн “Vogue” хурцаар шүүмжлүүллээ
Гадаад мэдээ

Хиймэл оюунаар бүтсэн моделийн зураг нийтэлсэн “Vogue” хурцаар шүүмжлүүллээ

Урлаг Урлаг31/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хиймэл оюун ухаанаар бүтсэн моделийн зураг анх удаа нийтэлсэн  “Vogue” сэтгүүл олны эсэргүүцэлтэй тулгараад байна. Эхлээд харахад жинхэнэ модель гэж бодогдох ч хуудасны буланд “Моделийг хиймэл оюун ухаанаар бүтээв” гэсэн бичигтэй байх аж.

Энэ нь “Guess” брэндийн сурталчилгааны нэг хэсэг байсан ба “Seraphinne Vallora” маркетингийн фирм хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ.

“Vogue” сэтгүүлд AI модель нийтлэгдсэн нь редакцид хамааралгүй, энэ нь тэдний шийдвэр биш байсан гэж мэдэгджээ. Загварын салбарт хиймэл оюун ухаан ашиглах нь загвар өмсөгчдийг ажилгүй болгохын зэрэгцээ гоо сайхны бодит бус стандартыг өөгшүүлнэ гэж зарим шинжээчид үзэж байна.

Тухайн “модель” нь өөгүй төгс, бор болон шаргал үстэй ба брэндийн зуны коллекцийн судалтай макси даашинз, цэцгэн хээтэй хувцас өмссөнөөр Vogue сэтгүүлд дүрслэгдсэн байна.

Уг сурталчилгаа маргаан дагуулж, бодит загвар өмсөгчдийн олон жил тэмцэж ирсэн үр дүнд сөргөөр нөлөөлөх, мөн аль хэдийнээ хийсвэр гоо сайхны стандартад шаналж буй /ялангуяа залуу үеийн/ хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх талаарх олон асуултыг хөндөж байна.

“Guess” брэндийн уг маргаан дагуулсан сурталчилгааг бүтээсэн “Seraphinne Vallora” компанийг үндэслэгчид болох Валентина Гонзалес ба Андреа Петреску нар BBC-д ярилцлага өгөхдөө, Guess брэндийн үүсгэн байгуулагч Пол Марчиано инстаграмаар тэдэнтэй холбогдож, зуны сурталчилгаанд зориулж хиймэл оюуны загвар бүтээх хүсэлт тавьсан хэмээжээ.

“Бид түүний хүсэлтийн дагуу 10 загварыг анхны хувилбараар бүтээсэн. Тэрбээр бор болон шаргал үстэй хоёр эмэгтэйг сонгож, бид тэдгээрийг цааш хөгжүүлсэн” гэж Гонзалес тайлбарлажээ.

Тэрээр хиймэл оюунаар зураг бүтээх нь хялбар ажил гэж хүмүүс андуурдаг болохыг хэлээд, энэ нь үнэндээ нэлээн нарийн төвөгтэй ажил болохыг онцолжээ.

Тус компани таван ажилтантай ба AI загвар бүтээх санаанаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болгоход бүтэн сар шаардагддаг бөгөөд Guess зэрэг томоохон үйлчлүүлэгчдээс 100,000 ам.доллар хүрэх хөлс авдаг гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026
Хувцас загвар Урлаг

63 настай Деми Мур Каннд бүгдийг алмайруулав

15/05/2026
Хувцас загвар Урлаг

“Говь” брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.