Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ
Дуу хөгжим

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

Урлаг Урлаг01/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяраар “The Hu” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаангом хотноо хүрэлцэн ирж, тоглолтоо хийлээ.

Тус хамтлагийн тоглолтыг үзэхээр олон мянган шүтэн бишрэгчид нь Увсын цэнхэр хязгаарыг зорьж иржээ. Өчигдөр орой болсон тус тоглолтоор Цэнгэлдэх хүрээлэнд хөл гишгэх зайгүй, пиг дүүрэн үзэгчтэй байлаа.

Увс дахь тоглолтынхоо өмнө “The Hu” хамтлаг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Усны тунгалаг долгион адил айзам нугалаа, ая донжоороо ард түмний сэтгэлд хоногшсон БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөө “Ойрад” хөгжимт жүжгийн театрын өмнө сүндэрлэсэн билээ.

Уран барималч Ж.Түмэнчулууны урласан эл хөшөө нэрт дуучны торгон нугалаа, донж маягийг илтгэх мэт нарийн хийцлэл шингээсэн нь олны магтаалыг хүртээд байгаа юм. Ийм ч учраас Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмыг өнгөлж буй онцлох бүтээн байгуулалтуудын нэгээр нэрлэгдээд байна.

Хорьдугаар зууны нэрт дуучны эл хөшөөнд өдгөө хүннү рок урсгалаар дэлхийг донсолгож буй “The Hu” хамтлаг хүндэтгэл үзүүлсэнд Увсын ард түмэн талархаж байв.

Энэ үеэр тус хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Б.Дашдондог хүүхэд насандаа дууг нь сонсож, бүтээл юуг нь бахдан шимтэж явсан агуу уран бүтээлчийнхээ хөшөөнд нутагт нь ирж, хүндэтгэл үзүүлж буй минь том завшаан хэмээн онцлов.

Энэхүү бүтээлийг санаачлагчдын нэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, 3.5 метр өндөр уг хөшөө 3000-5000 жилийн насжилттай гэж танилцууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

10/08/2026
Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ энэ сарын 19-нд цацна

10/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Хархорум 360°” хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр “аялуулна”

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.